Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт хийжээ.
Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тул тус дүүргийн 2-р хороонд байрлах "Номин тав трейд" ХХК-ийн "Номин агуулах худалдаа" Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.
Нийслэлээс өргөтгөсөн шалгалтыг ирэх өдрүүдэд эрчимжүүлэх бөгөөд иргэдийн QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.
Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Зочин 2021-01-15 185.220.101.203
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-15 66.181.178.113
Төрийн албаны нэг муу хурган дарга гарч ирээд л аанэгжийн үйл ажиллагааг зогсооно энэ тэр гэж томрох юмаа хэний татвараар цалингаа авдгаа ч мэддэггүй л******д ажил хийсэн болж харагдах гээд бүр яадах юмаа
Иргэн 2021-01-15 202.126.90.130
Очерлож байж уншуулна.гаднаас хөлдөж үхэх шахуу орж ирэхэд код уншуулах дургүй бдаг.дата бхгүй бол уншихгүй
Төвөгтэй юм хийх юм
Хүнд хэцүү стресстэй үед бас дээрээс код уншуулах хүсэл алга.тэрнийхээ оронд вакцинаа оруулж дархлаа дэмжих.аа нэгжээ дэмжих талаар яваачээ төр засагаа.хэрэгтэй хэрэггүй баахан албан хаагчаа цомхтож мөнгөөр нь аанэгжээ дэмжээд.
dfw 2021-01-15 122.201.20.194
tguul garhaa boli
Зочин 2021-01-15 202.9.46.69
асуудлын шалтгааныг өөрсдөөсөө хайх хэрэгтэй, QR уншуулахын тулд ebarimt app дээр утасныхаа дэлгэцний буланд харагдахгүй байгаа вирусны зурагтай товчийг хайж гаргаж ирж уншуулна гэдэг нь өөрөө хүмүүст төвөгтэй байгаа учраас уншуулахгүй байгаа юм, яагаад утсаа гаргаад л хялбархан уншуулчихаж болох юм хийчихэж болдоггүй юм бэ?
QR уншуулах хүмүүс нь өмнөх хүнээ дуусахыг хүлээгээд, өмнөх хүн нь нөгөө жижигхэн вирусны зургийг нь утсан дээрээ гаргаж ирэх гэж оролдсоор байтал юун халдвар хамгаалал…
Зочин 2021-01-15 202.72.242.141
Энэ ч шинэ төрлийн ханиад л юм биш үү. Дараачийн шинэ вирус гарч иртэл энэ л байж байх биз
Зочин 2021-01-15 96.90.231.205
Эх сурвалжууд титэмт вирусыг чинь үүнээс цааш бидэнтэй үүрд хамт байна гэж мэдээлж байна. Тиймээс хэрхэн зэрэгцэж амьдрахаа урт хугацаанд төлөвлөж, амьдрал ахуйгаа зохицуулах шаардлагыг эртнээс ард иргэдийн ухамсарт суулгах нь чухал байна.