Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр (2021.01.14) 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.
Тус онгоцоор энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн юм.
УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр, шигшээ багийн тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ