“МоАН Санаачлага”-ын салбар наран ургах зүг Дорноговь аймагт байгуулагдав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“МоАН Санаачлага”-ын салбар наран ургах зүг Дорноговь аймагт байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

“МоАН Санаачлага”-ын салбар наран ургах зүг Дорноговь аймагт байгуулагдав

 

“МоАН Санаачлага”-ын Дорноговь аймаг дахь гишүүдийн анхдугаар хурлаа энэ гуравдугаар сарын 24-ний өдөр хийлээ. Дорноговь дахь салбар зөвлөлийн уулзалтад тус аймгийн тамгын газрын дарга, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын салбарын удирдлагууд, намын удирдах ажилтнууд, хэрэг эрхлэх газрын дарга зэрэг 20 гаруй хүний бүрэлдүүнтэйгээр уулзалт, хуралдааныг зохион байгуулсан юм. Салбар зөвлөл байгуулах зарчмын хүрээнд тэргүүнээ сонгосон бөгөөд Дорноговь аймгийн МоАН Санаачлагын тэргүүнээр Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Дорноговь аймаг дахь иргэдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Гантулгыг санал нэгтэйгээр сонголоо. Мөн Дорноговь аймаг дахь МоАН санаачлагын гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр есөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгож томилсон байна. Салбар зөвлөл байгуулахтай холбогдуулан МоАН Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Пүрэвбаатар, санаачлагын Дархан-Уул аймгийн тэргүүн Д.Жаргалсайхан нар Дорноговь аймагт очиж гишүүдийн анхдугаар хуралд оролцсон юм.

 

УИХ-ын гишүүн Л.Болд салбар зөвлөлийн хурлын үеэр “хор, хог, хов” гурваас Монголын улс төр салах учиртайг тодотгоод АН нэрнээсээ Монголын гэх сайхан үгээ авч хаясанаас хойш ардчиллын даль жигүүр хумигдсан. Тусгаар тогтнол, ардчилал, өв соёл бол Монголын тулгын гурван чулуу гэдгийг онцолсон юм.

 

 

Төрийн албан хаагчдыг нам улс төрийн ажилд оролцохыг хориглодог цаашлаад албан тушаалын байдалтай нь холбож хавчиж, хяхдаг нь улс төрийн эрүүл байдлыг хааж боосон хэрэг болохын дээр үзэл бодлынхоо төлөө явсан хүмүүсийг үзэгний үзүүрээр ажил амьдралгүй болгодог нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь чөдөр тушаа болдог асуудлыг хурлын үеэр гишүүд хөндөж байсан юм. Нийгэмд түүчээлдэг эмч, багш, инженер гээд олон арван төрийн албан хаагчдынхаа үг үйлдэл, амыг хаадаг нь нийгмээ урагшлахад хамгийн том саад тотгор авчирдаг учраас бид МоАН санаачлагад үг, үйлдлээ нэгтгэхийг уриалж байна гэдгийг Л.Болд гишүүн үгэндээ тодотголоо. Тэрээр мөн аав маань өөрөө том эрдэмтэн, профессор хүн ч гэлээ сайхан эмч болох байсан юм гэж ярьдаг байсан. Тэгэхээр эмч хүн ямар нэр хүндтэй байгаагийн тод илрэл. Тийм л нийгмийнхээ луужин болсон хүмүүсийнхээ санаа, бодлыг сонсох нь бидний хувьд хаах гэхээсээ нээх ёстой үйлдлийн нэг гэж бодож байна гэдгээ хуралдааны үеэр гишүүд дэмжигчиддээ хандан хэллээ. Дорноговь аймаг дахь салбарын хуралдаан олон чухал асуудлыг дэвшүүлсэн халуун яриа өрнөсөн хурал боллоо. Энэ үеэр Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд Дорноговь аймгийн салбарын тэргүүн Ц.Гантулгад батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Хуралдааны дараагаар Дорноговь аймгийн төвөөс 30 гаруй км-т байх Хан Баянзүрх хайрханд УИХ-ын гишүүн Л.Болд, МоАН Санаачлагын удирдах зөвлөлийн гишүүн Л.Пүрэвбаатар, Ш.Сүхбаатар, МоАН Санаачлагын Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Ц.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын наран гаргах зүг болсон Дорноговь аймгийн Хан Баянзүрх хайрхан буюу Хүслийн ууланд гарч Монгол Улсынхаа хийморь цог золбоо, эв нэгдэл, ирээдүйн сайн сайхан байдлыг даатгалаа. 1700-1800 оны үеэс Халх Монголчуудын шүтэж ирсэн уг хайрхан нь гүн ухааны орчил болж ирсэн уул юм. Хутагтуудын өлгий нутаг болсон Хүслийн уулан дээр Харанга хамтлагийн дуучин Лхагваа болон говийн бүсийн хууль сахиулах байгууллагын төлөөлөгчидтэй таарсан бөгөөд тэд Ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох, МоАН Санаачлагын цаашдын ажил үйлсэд амжилт хүссэн юм.

 

Ийнхүү монголдоо төдийгүй дэлхийд энергийн төв гэдгээрээ алдартай Монгол Улсын наран ургах зүг Дорноговь аймагт МоАН Санаачлагын салбар нэгж байгуулагдсан юм. МоАН Санаачлагын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт салбарласаар байгаа бөгөөд Нийслэл дүүрэгт салбар нэгжүүд  байгуулагдан, нэгдэх эрмэлзлэлээ илэрхийлсээр байгаа билээ.

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

АН гишүүн 2016-03-28 202.9.41.154

МоАН санаачлага гэж яг юу юм бэ? Ийм балай зүйл хийх шаардлага Болд болон бусад нөхдөд байгаа юм уу? Намдаа багтахгүй болоод нам байгуулчих санаатай явна уу? МАН-аас МАХН төрсөн шиг АН-аас МоАН гэж гарахаар бэлтгэж байгаа л харагдаж байна. Зүгээр л гарлаа гээд гарчих зүрх байхгүй ийм МАНЖ арга хэрэглэж явах чинь Түгжил шиг харагдаж байна.

Зочин 2016-03-28 59.153.115.53

Естой харинч нэр хундгуй , орсойчихоод худал инээсэн , хумсалж ханадаггуй , гартаа цавуутай олиггуй хутган уймуулэгч , овгоо нуусан тарвагадайн цагаач . Лувсанвандангийнхан гэж хэн юм бэ ?

АТГ-ын дайсан 2016-03-28 103.26.195.156

Энэ Лу.Болд бол ард иргэдийн хувьд хамгийн нэр хүндтэй, харин албан тушаалтнуудтай ганц үздэг байгууллага болох АТГ-ыг үгүй хийхийг хамгийн их санаархдаг хүн дээ.

АТГ-ын дайсан 2016-03-28 103.26.195.156

Энэ Лу.Болд бол ард иргэдийн хувьд хамгийн нэр хүндтэй, харин албан тушаалтнуудтай ганц үздэг байгууллага болох АТГ-ыг үгүй хийхийг хамгийн их санаархдаг хүн дээ.

АТГ-ын дайсан 2016-03-28 103.26.195.156

Энэ Лу.Болд бол ард иргэдийн хувьд хамгийн нэр хүндтэй, харин албан тушаалтнуудтай ганц үздэг байгууллага болох АТГ-ыг үгүй хийхийг хамгийн их санаархдаг хүн дээ.

Зочин 2016-03-28 103.9.90.39

Мажера хэмээх Гантулга гэдэг Зүүнбаянийн нэг луйварчин энд зогсож байна. Ч.Равдандорж АТГ-д баригдлаа... Наад хөдөлгөөн чинь юу болоод байнаа.

Зочин 2016-03-28 37.120.73.35

Пvрэвбаатар чинь улаан цагаандаа гарчихсан луйварчин шvv дээ. Гэтэл ингээд лаг лаг юм ярьчихсаан айн...манаргаж явдаг!!!

зочин 2016-03-28 43.242.242.62

ямар юмны тунгалаг вэ. Төмөр замын дарга нь орохоор одоо иөрийн ажлыг улс төрөөс салгах цаг болсон нөхөд минь

ММ 2016-03-28 202.131.225.147

Нар урдаас гардаг болоо юу? Зүүн талаас гараад байгаагүй бил үү?

Зочин 2016-03-28 203.194.114.203

Болд бол бүтэхгүй амьтан.Хүн чанаргүй, эцгийгээ дууриасан урваач, энэ цагийн улс төрийн үхдлүүдийн нэг

Зочин 2016-03-28 202.131.225.147

Нар урдаас гардаг болоо юу? Зүүн талаас гардаггүй бил үү?

Эрдэнэхүү 2016-03-28 43.242.243.179

Цэцэгжаргалын Ариунаа Улсын Их Дэлгүүрээс алтан бөгжнүүд хулгайлж ***** боовныхүү нүхэнд нууж цагдаагийн газар хүргэгдэж игсэн байна. Аавынхаа күртэкийг өмсөөд ханцуйнаас нь бээлийгээ оёод, нэг гараа ханцуйнаас сугалж куртгэн дотороо нууж байгаад таван бөгж нэг нэгээр нь бөгснийхөө нүх, боовныхоо нүхрүү хийгээд 15 цагийн үед цагдаад хүргэгдэж ирээд өглөөний 11 цаг хүртэл биедээ нэгжлэг хийлгэж 6 цагдаагаар ***** боовныхоо нүхийг ухуулсан байна.

Эрдэнэхүү 2016-03-28 43.242.243.179

Цэцэгжаргалын Ариунаа Улсын Их Дэлгүүрээс алтан бөгжнүүд хулгайлж ***** боовныхүү нүхэнд нууж цагдаагийн газар хүргэгдэж игсэн байна. Аавынхаа күртэкийг өмсөөд ханцуйнаас нь бээлийгээ оёод, нэг гараа ханцуйнаас сугалж куртгэн дотороо нууж байгаад таван бөгж нэг нэгээр нь бөгснийхөө нүх, боовныхоо нүхрүү хийгээд 15 цагийн үед цагдаад хүргэгдэж ирээд өглөөний 11 цаг хүртэл биедээ нэгжлэг хийлгэж 6 цагдаагаар ***** боовныхоо нүхийг ухуулсан байна.

Зочин 2016-03-28 202.179.31.11

nar jargah Uvs geh uu