Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас Татварын ерөнхий газартай хамтран өнөөдөр “Хүчит шонхор” зах, “Нарантуул-2”, Чингэлтэй дүүрэгт худалдаа эрхэлдэг махны төвлөрсөн бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож буй үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжлүүлэн хийх ажээ.
Шалгалтын баг нэгд, махны бөөний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүд, хоёрт жижиглэнгээр худалдаа эрхлэгч нар НӨАТ-ын баримт олгож байгаа үйл ажиллагааг шалгаж буй юм байна.
НӨАТ-ын баримт нь хэнээс, хаанаас, хэчнээн тоо ширхэг, ямар бүтээгдэхүүн, хэдэн төгрөгөөр авсныг баталгаажуулдаг. Энэ баримтгүй бол, хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь хамгаалахад албаны хүмүүст хүндрэл үүсдэг байна.
Нэн ялангуяа, Covid-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосон, ШӨХТГ-аас үнийн өсөлтийг хянах, шалгах ажиллагаа явуулж байгаа энэ үед дээрх тодорхойгүй байдал нь улсын байцаагч нарын шалгалтын ажиллагаанд бэрхшээлтэй байгаа аж.
Зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох асуудалд ШӨХТГ-аас Татварын ерөнхий газрын байцаагч нартай хамтарсан хяналт, шалгалтыг өчигдөр (2021.01.14) "Хүчит шонхор" худалдааны төвөөс эхэлжээ.
Энэ үеэр махны худалдаачид НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгож эхэлбэл махны үнэ нэмэгдэнэ гэж үздэгээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримт өгөхөд нэг сая төгрөгөөр авдаг мах 1,1 сая болно, тэгэхээр иргэд 100 мянган төгрөгөөр хохирно гэжээ.
"И-баримт" олгож байгаа тохиолдолд үнэ дээр тэр үнийг шингээнэ, нэмж оруулна гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Үндсэн үнээрээ зарах ёстой.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оноос хойш хэрэгжээд 5 жил болж байна. Энэхүү хууль тогтоомжийн дагуу бол Монгол Улсын Татварын алба цахим төлбөрийн баримтаа хөгжүүлэх, QR наалт гээд бүх боломжит хэрэгслээр НӨАТ-ын баримтыг борлуулагчаас хэрэглэгчид олгох боломжийг үүсгэж өгсөн. Иймд хууль тогтоомжоо мөрдөх хэрэгтэй” гэж улсын байцаагч нар мэдэгдэв.
Б.ЖАРГАЛ
Зочин 2021-01-15 66.181.189.95
Захууд нээгдээгүй ш дээ
зочин 2021-01-15 66.181.181.172
Хүчит шонхор захын гурил будаа, ногоо, мах болон ахуйн бараа зардаг лангуу э-баримт өгөхгүй байна оо. Татвар эргэн олгогдохгүй, зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт өгнө ш дээ хэрэг байна уу гээд өгөхгүй юм. Шонхор захаас хүнсээ бөөнөөр нь авдаг айл өрхүүдэд энэ нь шударга биш байна шүү,
иргэн 2021-01-15 66.181.181.116
Худлаа дүрэм яриад байхаар ажил хэрэг болгооч дээ,БӨМБӨГӨР худалдааны төв лав өгч байхыг хараагүй юм байна,
Зочин 2021-01-15 64.119.18.53
Хүнс болон барааны зах болон миний мэдэх Марко Поло дэлгүүр (Жаргалант худалдааны төвд байрлах ) – ийн лангуугаас худалдан авалт хийхэд IQ кодтой худалдан авалтын баримт өгдөггүй. Авч баймаар байна
Зочин 2021-01-15 66.181.186.192
Хүргэлтийн компаниуд ч НӨАТ-ын баримт өгөхгүй хэвээр байна. НӨАТ-ын баримт нэхэхээр мэйл рүү чинь явуулна гээд л таг болдог.
Үнэнхүү 2021-01-15 59.153.87.45
Мөн ч олон жил яригдлаа уг нь НӨАТ. н баримт захууд өгдөг бол маш хэрэгтэй л юм хэддүгээр зуунд хэрэгжих юм болдоо хөөрхий…
Зочин 2021-01-15 64.119.16.224
Гуйгаад ч өгдөггүй
Зочин 2021-01-15 192.82.69.120
Бүгд өгдөггүй. Юуг нь шадгах вээ?????? Харин өгдөг болгоо…..
z 2021-01-15 202.55.191.130
Hezee ch ugduggui
Зочин 2021-01-15 203.91.118.150
Өгдөггүй шүү дээ.
мгл 2021-01-15 66.181.178.105
зарлаж байгаад шалгасан болдог хуулиинхны аргыг авдаг нь буруу!Хажууд нь очоод хараад зогсоход л ноат баримт хэзээ ч огдоггуй харж болношдээ!
Зочин 2021-01-15 202.21.113.238
"И-баримт" олгож байгаа тохиолдолд үнэ дээр тэр үнийг шингээнэ, нэмж оруулна гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. тэгэхээр нэмж болно гэсэн үг
irgen 2021-01-15 92.38.148.61
ugduggui l um bn lee shtee. Ineedtei yumaa. Uguuch geheer neeree l avch bgaa baraani une 10% nemegdene gdg shtee…..
Зочин 2021-01-15 69.136.177.11
Noat-aa bolio. Butsaan olgolt ni shudarga baisan bol Noat zov ajillaj bna gesen ug. sugalaa geed soliorood azhuugee uzeed baihaar chin utgagui biz dee? Ali ulsad tegdeg yum boloo. Africa???
sddd 2021-01-15 64.119.17.83
tedy, Oroin zai …. geh gar utas zardag, zasvarchingyyyd, selbeg zardaguud e-barimt ugduggui. gar utas dood tal ni 100.000-6.000.000. zasvarchid 40.000-380.000-aar zasdag. selbeg bas 5000-1.000.000 tugruguur zarj irgediig shulj bn. getel ed nar Huuli yaaj heregjuuleed bn aaaa?l hend ni shaardlaga tavias heniig ni harj uzeed bn. Tatvariihan iiim hogiin shd. Shudraga ursulduuni gazar ajlaaa hiideggui
Зочин 2021-01-15 59.153.114.158
И баримт өгдөггүй гээд хэзээ өгч байсан юм шалгалт явбал дүр эсгээд ардуудад өгөхгүй
Зочин 2021-01-15 103.26.193.106
Е баримт өгвөл махны үнэ 10% нэмэгдэнэ гэдэг бол зүгээр л шалтаг!! Тэртэй тэргүй эцсийн жижиглэн худалдагч НӨТ-тэй үнээр л борлуулж байгаа шүү дээ!!! Тэгэж байж л ашиг гаргаж байгаа шдээ!!! Хяналт шаардлагаа чангатгах хэрэгтэй!!!!
Зочин 2021-01-15 202.126.89.61
Захууд дээр гуйгаад ч өгдөггүй ш дээ. Энд нэг арга хэмжээ авмаар бнаа. Жишээлбэл үйлчлүүлэгчид олгосон гдэг баримт гаргах … г.м зөндөө л арга хэмжээ авч болно ш дэ
Зочин 2021-01-15 202.179.24.88
Зах болон ихэнх худалдаа эрхлэгчид ebarimt өгдөггүй. Аж ахуйн нэгжүүд бүгд л орлогоо мэдүүлж, татвараа төлж байна. Яг үүнтэй адил энэ зах дээр наймаа хийж байгаа хүмүүс татвараа бас төлөх хэрэгтэй. Ийм л тогтолцоо дутагдаад байна.
irgen 2021-01-15 202.21.103.226
зах худалдааны төвүүд хэзээ ч ямар ч баримт өгдөггүй. Үүдэндээ НӨАТн баримт гээд биччихсэн хэрнээ л өгдөггүй дээ.
Зочин 2021-01-15 202.126.89.64
Махны худалдагч нар хэзээч э баримт өгддөггүй. Шаардвал уурладаг шүү
Зочин 2021-01-15 96.90.231.205
НӨАТ-г шатлалтай тогтоох /бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, амьдарч буй газар зүйн байршил, гм/ асуудлыг манай хууль тогтоогчид авч үзэх нь зүйтэй болов уу. Ялангуяа мах, гурил, бусад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд оногдуулах татварыг 0лэх, шим тэжээлтэй хоол хүнсээр иргэдээ хангах, үйлдвэрлэгчдэд татварын бодлогоор дэмжих.
Зочин 2021-01-15 96.90.231.205
Үндсэн зорилгоос нь хэлтийлгэн, хэт хавтгайрсан, зөвхөн авахыг бодсон аминчхан хууль л даа.
Zochin 2021-01-15 64.119.27.85
Sain tultal n?shaardaachee.ta nar yavlaa.tegeed l ogohgui shdee.bainga baitsaagch hajuud n bailgaa