Мартагдашгүй танил: Хилийн заставын хар нүдэн бүсгүй | News.MN

Мартагдашгүй танил: Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Мартагдашгүй танил: Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Мартагдашгүй танил: Хилийн заставын хар нүдэн бүсгүй

Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай
” хэмээх “Хар нүдэн бүсгүй” дууг ард түмэн сайн мэднэ. Энэ дууны бодит эзнийг “Мартагдашгүй танил” буландаа урьж ярилцлаа. Одоогоос 35 жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач гавьяат Д.Бадарч, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” хэмээн алдаршсан гавьяат дуучин Г.Батбаяр, н.Амгалан нарын уран бүтээлчид Сулин хээрийн заставm очжээ.

Тэднийг оройн хоол зооглох үед хөөрхөн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байж. Тэр бүсгүй хаан найргийн хатан Дулмаа ахайтны хараанд өртжээ. Найрагч маань үзэсгэлэнт бүсгүй хамгийн бага офицерын гэргий гэдгийг сонссон байна. Тухайн үед Ш.Дулмаа “Шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн бүсгүй хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн ихэд бодлогоширсон гэдэг. Гэтэл маргааш өглөө нь

“…Зүүдэнд гийх наран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх саран байгаарай…” хэмээх бадаг санаанд нь буусан аж. Тэгээд найрагч маань “Зүрхний наран” хэмээх дуу бичээд, хөгжмийн зохиолч Л.Магсаржавт үзүүлэхэд ихэд олзуурхаж “Ямар гоё шүлэг вэ” гээд сайхан аялгуу хийсэн түүхтэй.

Хилийн заставын хар нүдэн бүсгүйг Хүрэнбандийн Эгиймаа гэдэг. Тэрбээр залуу насандаа Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставт, заставын дарга Дамдины Энхжаргалын хамт таван сайхан хүүхдээ төрүүлж өсгөн хүмүүжүүлжээ. Түүний яриаг хүргэе.


-Та сайхан өвөлжиж байна уу. Хөл хорио, өвчин зовлон гээд зорин очиж, уулзаж чадсангүй. Цаг зав гарган, утсаар ярилцаж байгаад баярлалаа?

-Зүгээр дээ, хүү минь. Надаас ярилцлага авахаар холбогдож байгаад баярлалаа. Бид сайхан өвөлжиж байна. Манайх Тэрэлжид Дугуй цагаан гэдэг газар байдаг. Энд цас ихтэй л байна. Хөгшин бид хоёр энд дүүгийнхээ амралтын газар ажиллуулж, хэдэн малаа малладаг юм. Бид хоёр 2015 онд тэтгэвэртээ гарч, одоо нас 60 гарчээ.

-Таны залуу насандаа ханьтайгаа авахуулсан зургийг фэйсбүүкээс олж харлаа. Тэгээд таныг хайж, дүүгээр тань дамжуулж холбогдож байгаа юм?

-Би чинь ах дүү 11-үүлээ. Айлын хамгийн том хүүхэд бөгөөд доороо 10 сайхан дүүтэй хүн дээ. Зургаан хүү, таван охинтой айл. Миний нэг эмэгтэй дүү Өмнөговь аймагт их эмч мэргэжилтэй. Тэр дүү маань анх миний залуугийн зургийг фэйсбүүк дээр нийтэлсэн юм билээ. Би ухаалаг утас барьдаггүй болохоор тэрийг нь ч мэдсэнгүй. Зээ хүү маань л зургийг минь фэйсбүүкээс олж хараад, хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж өгсөн. Зарим нь “Энэ хүүхэн чинь иймээрээ байх ч юм уу, одоо амьд юм болов уу” гэсэн байна лээ (инээв).

-“Хар нүдэн бүсгүй” дууг хүмүүс сайн мэднэ. Харин энэ дууны эзэн хэн болохыг мэддэггүй. Энэ дуу анх мэндэлсэн түүхээс хуваалцахгүй юу?

-Энэ чинь 1986 онд болсон үйл явдал шүү дээ. Эгч нь 1977 онд арван жилийн сургуулиа төгсч, Москвагийн урлагийн дээд сургуулийн хуваарь авч суралцсан. Тэгээд багш мэргэжлээр Монгол Улсын их сургуульд суралцаж, 1984 онд Дорноговь аймгийн Сулин хээрийн отрядад нөхрөө дагаад очсон юм. Намайг анх хилийн заставт очиж байхад нэг ч эмэгтэй хүн тэнд очдоггүй байлаа. Одоогоос 35 жилийн өмнө 1986 оны хавар 27, 28 настай байсан юм уу даа. Би гурав дахь хүүгээ төрүүлчихсэн байсан. Монголын зохиолчдын эвлэлээс Ш.Дулмаа, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” Г.Батбаяр нар манай заставт ирлээ.

Би заставт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч, угаагч, малчин, саальчин гээд бүхий л ажлыг хийдэг байлаа. Нөгөө багшийн ажил байхгүй шүү дээ. Тэр үед би хоол унд хийгээд, сайхан борцтой цай чанаж өгсөн чинь Ш.Дулмаа гуай надаас “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж асуусан.

Би “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх” гэсэн чинь “Бид дөрөв, таван хилийн заставаар яваад ирлээ. Ямар ч эмэгтэй хүний бараа харагдсангүй. Ийм хөөрхөн охин энд ингээд байж байдаг” гээд ямар сургууль төгссөн, заставт хэзээ ирсэн тухай асуусан. Тэгж бид сайхан танилцаж байв. Хилийн заставт анх намайг хараад шүлэг зохиож, хөгжмийн зохиолч Л.Магсаржав гуай шууд аяыг нь хийгээд, анх хилийн цэргийн Наймдугаар заставт анх дуучин “морины” Г.Батбаяр тэр дууг дуулсан түүхтэй.

-Энэ дуу анх “Зүрхний наран” нэртэй байсан гэдэг? 

-Тийм. Анх энэ дууг Гавьяат дуучин Г.Батбаяр “Зүрхний наран” гэдэг нэртэйгээр хүмүүст хүргэсэн. Сүүлд “Хар нүдэн бүсгүй” нэртэйгээр хилийн цэргийн дуучин Д.Лувсанням, нийтийн дуучин Л.Болдбаатар нар дуулсан. Хэдэн онд билээ дээ, дуучин Л.Болдбаатар Сэлэнгэ аймагт “Хар нүдэн бүсгүй” аялан тоглолтоо хийж, надад урилга өгч тоглолтод нь оролцож байлаа.

-Та залуудаа их л сайхан бүсгүй байж ээ?

Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн. Сумын маань 80 жилийн ойн номон дээр “Эрдэнэдалай сумын сайхан бүсгүй” гээд зургийг минь тавьчихсан байдаг юм. Зуны ажлаар очсон залуус барааг нь хараад гүйлддэг байсан тухай бичсэн байдаг.

-Анх Сулинхээрийн отрядад олон харчуул дунд ганцаараа ажиллахад хэцүү санагддаг байв уу?

-Хэцүү байлгүй яах вэ. Анх 1984 онд хилийн заставт очиход нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Би яруу найрагч Ш.Дулмаа гуайтай уулзах үед ганцаараа таван жил эрчүүд дунд ажилласан байсан. Тэнд эмэгтэй хүн хийж болох бүхий л ажлыг хийнэ. Ариун цэврийн зааварлагчийг НАХЯ-наас тусгайлан бэлтгэдэг байлаа. Нэг ёсондоо бага эмчээс дутахгүй зүү тариур, эм бичиж өгнө. Зочид буудлын эрхлэгч гэхээр хүмүүс ирэхээр хоол, цайгаар үйлчилнэ. Тэгээд гал тогоонд хоол, цайгаа хийж, цэргүүдийн хувцас оёж, угаана.

-“Хар нүдэн бүсгүй” дуу мэндэлснээс хойш яруу найрагч Ш.Дулмаатай уулзсан уу?

-Бид хоёр уулзаж амжаагүй л явна даа. Яруу найрагч Ш.Дулмаа гуайтай хамт “Дуу төрсөн түүх” нэвтрүүлгээр оруулья” гээд миний хань ярьсан юм билээ. Тэгээд уулзах сэтгэл байсан боловч уулзаж чадаагүй.

-Бидэнд ханиа танилцуулахгүй юу?           

-Миний ханийг Д.Энхжаргал гэдэг. Хань маань ОХУ-д цэргийн тусгай дунд сургууль төгссөн. Насаараа хилийн байгууллагад ажилласан хүн. Дорноговь аймгийн Сулин хээрийн отряд, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн хилийн застав гээд. Хамгийн том хүү маань аавынхаа мэргэжлийг залгамжлан ахмад цолтой хилийн боомтод ажиллаж байна. Хоёр дахь хүү маань хилийн цэргийн ахлах ахлагч байж байгаад Швед улсад ажиллаж, амьдарч байна. Бид дөрвөн хүү, нэг охинтой. Би айлын дархан бэр хүн шүү дээ. Одоо хүүхдүүдийн маань хүүхдүүд гээд дөрвөн ач охин, ганц зээтэй өнөр өтгөн айл болжээ.

-Таныг Сэлэнгэ аймагт багш мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж дуулсан?

-Бид хоёр 1993 онд хүүхдүүд маань том болж, хичээл сургууль бараадъя гээд Сэлэнгэ аймагт очсон. Миний хань тэнд 101 нэгдүгээр ангийн шалган нэвтрүүлэх боомтын ээлжийн даргаар ажилд орсон. Эгч нь Г.Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр арван жилийн сургуульд бага ангийн багшийнхаа мэргэжлээр ажиллаж эхэлсэн.

Тэгтэл нэг жил 246 дугаар ангийн дарга гэж хүн ирээд “Хар нүдэн бүсгүй” дууны клип хийх гэсэн юм “Та өөрөө тоглох уу” гэсэн. Би дууны клипэнд тоглохгүй гэдгээ хэлсэн. Хилийн цэргийн дуучин н.Лувсанням тэр дууг дуулж, клипжүүлж, хил хамгаалах байгууллагын ажилтан н.Цогзолмаа гэх бүсгүй надаас зөвшөөрөл авч тоглосон байдаг.

Сэлэнгэ аймагт намайг анх тэгж мэдэж, бөөн юм болж байлаа. Жил болгон багш нарын баяраар хуралдаж, цэргийн үлээвэр хөгжимтэй надад шагнал гардуулж өгдөг байсан. Одоо ч бүх шагнал нь бий. Хэдэн хүүхдүүд маань Сэлэнгэ аймгийн Нэгдүгээр арван жилийн сургууль төгсч, би тэнд бага ангийн багшаар ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан. Сургуулийн хамт олон маань Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан гээд олон сайхан цол тэмдгээр шагнасан.

-Сүүлд Сулинхээрийн отрядад хэзээ очив?

-Өнгөрсөн 2020 оны намар Сулинхээрийн отрядын түүхт 80 жилийн ой тохиосон. Бид хоёр ойн арга хэмжээнд очиж чадаагүй. Өөрсдийн хандиваа өгч, найз нөхөд маань зураг хөргөө явуулсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд 0168 дугаар анги гэж байсан. Тэнд тавдугаар заставт ажиллаж, заставаас заставын хооронд л амьдардаг байлаа.

Нэг жил болоод л өөр застав руу нүүнэ. Сүүлдээ нүүсээр байгаад бүр сурчихдаг юм. Ямар сайндаа “Сурлагагүй хэдэн хүүхэд, хэдэн чемодантай ямар ч өмч хөрөнгөгүй хүмүүс хилийн заставт ажилладаг” гэж хошин яриа гарах вэ дээ. Сайхан залуу насаа дурсаад, маш сайхан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
213
ЗөвЗөв
13
ХөөрхөнХөөрхөн
12
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д төртогтох 2021-01-15 202.55.188.82

Энэ дууг бүтсэн түүхийг олж мэдлээ энэ дуундаа яаасан зохицсоныг үзлэн энэ дууг миний найз аян замдаа дуулдаг байсныг зээ хүүгээ гуйж байгаад суулгасан 96361170-гэхэд сонсох болно дүү дээ хамгийн саын сайхныг хүсэн ёрөөе

Avatar

Хишигбаяр1990 2021-01-15 122.201.24.235

Мөнүү Энхжаргал дарга өөрөө хөгжимд их авъяастай. Хажууд нь бвал ямарч хөгжмийг тоглодог байлаа. Хүүхдүүд нь жижүүрээ машин гэж хэлд орсон доо. Сайн яваад талархая

Avatar

Зочин 2021-01-15 192.82.69.44

За даа салаа цэрэг ороо биз дээ, ямар ч байсан, гээд яахав жам юм хойно, ая нь их муухай дуу л даа, үг бол яахав болох л үг, ая байхгүй зүгээр л унжирсан аятай муухай дуу, баас нялаад байгаа юм шиг сонстдог дуу, клипэнд нь одоо энэ шоронд ордог Эрэлийн Эрдэнэбатын эхнэр Сэргэлэнгийн дүү, Даваахүү гэж нэг бутачийн охин Золбоо тоглож ээ дээ, бөөрөнхий толгойтой болохоор ер сайхан хүүхэн гэж харагдсангүй өнгөрч байгаа юм байна… гээд яривал их л юм байна, ингэсгээд орхиё доо та хэд гүйцээчих

Avatar

Skott 2021-01-15 202.126.89.52

vhej bsan har umhii e****z shees ymdaa l***r chi uuruu salaa tseregeer shaalgaj bsan tembvvtei yanhanaas tursun bha ***h ch bagadmaar amid vhdel

Avatar

Зочин 2021-01-15 202.126.88.193

Чааваас даа. Атаархаж үхэх нь ээ. Арчаагүй дотортой амьтан бэ.

Avatar

Зочин 2021-01-15 66.181.176.197

Eej chiin n**** bsan bolxoorchi iim yum bodoj yariad yavdag n**** bolson yum shvv dee viliin vriin vr dvn min.

Avatar

Хар нүдэн бүсгүй 2021-01-15 192.82.70.22

Энэ дуу үнэхээр гоё дуу кароке-д орсон хүмүүс дуулах дуртай байдаг юм. Хэдийгээр би хилийн заставд байж үзээгүй ч энэ хүний хийж явсан ажил дэгс юм байхгүй үнэн. Хүүхдүүд юу бичих нь хамаагүй. Хорьж болохгүй. Бид нарын л үр хойчис. Гэхдээ ийм сайхан түүхийг харлуулхаасаа илүү яасан сайхан юм бэ гэж бодож байгаа нь олон байгаа шүү.

Avatar

Зочин 2021-01-15 202.55.188.101

1979-1982 онд алба хаасан яг тэр 5-р заставт манай орлогчын эхнэр их ажилтай цэрэгт элэгтэй эгч байсан шүү.Тэр үед заставуудад эмэгтэй хүн байсан шүү

Avatar

Зочин 2021-01-15 202.9.40.144

Ямар гоё түүх вэ? Дууны эзэн сайхан бүсгүй болон түүний тэнгэрлэг гэр бүлд аз жаргал хүсье.

Avatar

Зочин 2021-01-15 202.126.94.99

МУИС -ийн оросхэлний ангид байсанштээ. 1977 онд орсон.

Avatar

Nutgiin duu 2021-01-15 192.82.72.12

Nutgiin saikhan egchdee eruul enkh sain saikhniig khusie.. Saikhan duunii tuukhtei dursamj unshaad baga nasaa durslaa . Duu bol saikhan duu .

Avatar

Зочин 2021-01-15 66.181.181.88

Нутгийн эгчийн сайхан дурсамжийг уншлаа Сайхан байлаа Манайхан их ойрхон ах дүүс шиг айл бсан даа Эгиймаа Байгалмаа Мядагмаа Энхмаа Болормаа эгчийгээ дуурайсан бүгд царайлаг нүд хөсөг болсон хөөрхөн охид бсан Хүүд нар нь ч царайлаг сайхан бие хаатай залуучууд бсан Та нартайгаа тоглож явсанаа дурсаад сайхан блаа Эрүүл энх аз жаргалыг хүсье!

Avatar

Зочин 2021-01-15 192.82.66.41

Жинхэнэ гоо үзэсгэлэн байжээ. Зүрхэнд гэрэлтэх наран л явсан байх даа. Дундговьд сайхан бүсгүйчүүд их олон байдаг шиг санагддаг. Дундговийн бүсгүйд үхтэлээ дурлаж явлаа. Сайхан сэтгэлтэй, сайхан хүмүүс байдаг.

Avatar

зочин 2021-01-15 103.242.47.22

Хэзээ байтлаа офицерийн эхнэр цэргүүдийн хувцасыг угаадаг оёдог байлаа энэ хэсэг нь жоохон дэгс юм байна

Avatar

Зочин 2021-01-15 203.91.115.49

Minii eej hiliin tsergiin ofitseriin ebner hugaah, oyoh ajil gardag l bailgvi dee.

Avatar

Зочин 2021-01-15 66.181.161.68

Залуудаа ёстой л будаггүй мисс байж дээ

Avatar

Нутгийнх нь дүү 2021-01-15 202.126.89.110

Сумын сургуульд байхдаа даруухан царайлаг эгч байсан. Сайн санаж бна. Тэр мундаг яруу найрагч хөгжмийн зохиолч 2 ын сэтгэлийн утсыг хөндөж чадсан бна аа .
тэгэхээр ч хөөрхөн эгч байсан даа

Avatar

Зочин 2021-01-15 203.91.115.37

Монголд л яригдах нэг балай сэдэв. 60 гарсан хөгшинтэй нүднийх нь давхрааны талаар ярих юм болж байна уу? Ямар ч учиртай хүн юм. Оюун гуй гэж нэг будилсан хүн томилолтынхоо даалгаврыг тээр жил гүйцэтгэсний төлөө бүтэн жарны дараа бид тэр ажлыг дурсаж байх ямар албатай юм бэ? Хөдөөгийнхөн нэг найршуу цугларалтан дээрээ тэр балай дууг нь залхтал аяллаа гээд энэ нь амьдралд юугаараа ач холбогдолтой юм бэ? Монгол гэж бүх юм нь дампуу заасан орон болжээ.

Avatar

лхагва 2021-01-15 202.126.89.181

олигтой юмны тухайуншихаараа л дотор чинь харанхуйлаад бна уу хоон дотортой муухай хvн юм даа яачихсан амьтан юм болдоо чи

Avatar

Зочин 2021-01-15 192.82.67.160

Атаархаж үхэх вий дээ. Бөөн алдаа. Өөрөө бас эмгэн юм байна л дах

Avatar

Зочин 2021-01-15 202.9.46.13

Oyun guai bish Sh.Dulmaa guai gej baina. Oilgood unshij chadahgvi cham shig umamd oligtoi namtar tvvh ch baihgvi dee….

Avatar

Зочин 2021-01-15 64.119.27.75

Хүн царайтай сүгнүүд .Амьдралын сайн сайхан бүхнийг гутаан доромжилож суух юм даа.Чам шиг хог шаарнууд хорвоогийн тоосыг яаж хөдөлгөж явдаг байнаа.

Avatar

нутгийн эгч 2021-01-15 66.181.161.28

царайлаг хөөрхөн бас маш их даруухан хичээлдээ ч дажгүй охин байсан. Аргагүй ийм дууны эзэн байхаар бүсгүй.

Avatar

Дуу шүтэгч 2021-01-15 192.82.70.131

Яруу найрагч Дулмаагийн шүлгийг жинхэнэ амьдруулсан хөгжмийн зохиолч Магсаржав авяастай гавяатай хүншүү,Мөн ч олон дахин сонсоод уйддаггүй хүмүүсийн сэтгэлийн уяааг алдууруулж дэнслүүлж байсан сан,Дурсахад таатай байна,Бямбажав арай илүү сайхан дуулсан гэж санагддаг шүү,,,

Avatar

Зочин 2021-01-15 59.153.115.116

Ямар хөөрхөн нүд вэ эр бүү хэл эм хүн нүд алдах бүсгүй байжээ.Танд сайн сайхныг хүсэн ёрөөё

Avatar

Зочин 2021-01-15 64.119.22.21

Ийм сайхан эмэгтэй насаараа цэргийн хүн дагаж амьдралаа золиосолсон гэхээр харамсалтай юмаа. Одоогийн миссүүдээс дутах юм алга. Өөрөө л жаргалтай амьдарсан бол одоо яая гэхэв дээ.

Avatar

Иргэн 2021-01-15 175.192.219.144

Таньд хамгийн сайн сайхан бүгдийг Монголынхоо залуу үеийн өмнөөс хүсье …. Урт наслаж удаан жаргаарай …

Avatar

Зочин 2021-01-15 202.9.46.89

ямар ч будаг шунхгүй жинхэнэ гоо зүэсгэлэн байна даа

Avatar

Сүхбаатар 2021-01-15 139.5.216.254

Гайхалтай сонин түүх байна. Гоё сайхан хар нүдэн бүсгүй байж. Сайхан дуу бүтээжээ. Тэр залуу насны зургийнхаа нугаларсан, гэмтсэн хэсгийг нь засварлаад бүтэн болгочих хэрэгтэй юм байна даа. Баярлалаа Уран бүтээлчиддээ.

Avatar

Зочин 2021-01-15 66.181.161.5

ugaasaa zastaviin huuhnuud dooguuraa dontoi boldogiin za bi dargiinhaa avgaig bainga sexx hiideg bailaa

Avatar

нэр нь хүртэл Эгиймаа 2021-01-15 202.70.44.146

Нэр нь хүртэл Эгиймаа нээрээ л ховорхон сайхан төрсөн байгалиараа хүүхэн байна. Нэр нь хүртэл дуу шиг. Дууг нь Эгиймаа ч гэж нэрлэж болох байж

Avatar

Иргэн 2021-01-15 139.5.218.153

Энэ хүнийг доромжилж байгаа нөхдийн бичсэн зүйлийг битгий гаргаж бай. Яасан тархи нь хамуурчихсан бүдүүлэг хүмүүс вэ. Хүн юмуу. Соёлгүй бүдүүлэг авир ааш зангаа хаяач.

Avatar

dr 2021-01-15 64.119.17.83

saihan emegtei bn. tand az jargal husye

Avatar

Зочин 2021-01-15 202.55.188.104

сайхан хүүхэн

Avatar

Гантулга 2021-01-15 202.72.247.58

Эгиймаа болон үе үеийн АЛДАРТ ХИЛИЙН ЗАСТАВЫН ХАР НҮДЭН БҮСГҮЙЧҮҮДДЭЭ хамгийн сайн сайхныг хүсье. Цэрэгт хил дээр байхад Та нар минь өнгө оруулж, гэрэл цацруулж, амьдралыг төгөлдөржүүлж байсан шүү.

Avatar

bat 2021-01-15 192.82.65.182

saihan busgui baina,sain saihan buhniig husen erooe.

Avatar

зочин 2021-01-15 203.217.139.240

Сайхан бичсэн байна. Жаргалтай урт наслаарай Хар нүдэн бүсгүй минь. Юм гэдэг учир жанцан хувь тавилан гэж энэ дээ. Алдарт Яруу найрагч Дулмаа гуайн нүдэнд өртдөг азтай хийморьтой байж дээ.

Avatar

зочин 2021-01-15 66.181.180.150

Ариунаас ариухан залуу нас…/Чойням

Avatar

ЗОЧИН 2021-01-15 202.126.92.99

ГОВИЙН БҮСГҮЙЧҮҮД САЙХАН ТЭР ДУНДАА ДУНДГОВИЙН ХҮҮХНҮҮД ҮНЭХЭЭР ЦАРАЙЛАГ БАЙДАГ

Avatar

Зочин 2021-01-15 139.5.216.162

Унжуу нүдтэй хар хүүхнүүд л байдагшд

Avatar

Царайлаг хүүхнүүд зөвхөн говьд л байдаг 2021-01-15 66.181.183.160

Говийн хүүхнүүдийг хар байхыг чи хараа вэ Ацаа???????? Говьд эсрэгээрээ дандаа шар, цагаан царайтай хүүхнүүд байдаг юм. наранд хичнээн ч гандсан, шарсан суурь өнгө арьс нь өөрчөгддөггүй юм.

Avatar

Зочин 2021-01-15 64.119.22.21

Эжий минь говийн сайхан хүүхэн байсан. Ёстой харладаггүй цэвцийсэн цагаан эмэгтэй байж билээ. Юун хар бор.

Avatar

Зочин 2021-01-15 66.181.186.120

Чи ч үүнээс илүүг бичиж чадахгүй мал юм даа

Avatar

Bav 2021-01-15 66.181.161.108

Garuud saikhan bavdag bsan daaa haha

Avatar

иргэн 2021-01-15 124.158.88.13

энэ новшийг буудчих юмсан, адгийн шаар, байгалийн алдаа, хорвоо яах гэж ийм новшнуудыг тээж явдаг байна аа

Avatar

Зочин 2021-01-15 202.21.107.110

Салтааны хаа унжуурганаас өөр юм бодохоо больсон эргүүнүүд ямар их болчихов вэ. Ажилгүй хүн алаараа тоглож арчаагүй эр я***н төрүүлдэг гэдэг дээ. Эр цэргийн золбоо хийморь, улс орны өмнө хариуцлага хүлээж нэр төртэй амьдарна гэж нэг юм байдаг. Эхнэрээ сайхан журамтай авч явдаг эрчүүд олон шүү.

Avatar

z**l 2021-01-15 66.181.161.29

Oxin chin bavuulagch bolnoo . Yag chinii bavdag shig mal min

Avatar

Зочин 2021-01-15 66.181.176.197

Oxiniig chin garuud bavnaa setgetsiin uvvjtei n**** min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж