Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиос | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиос

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Мега мөрөөдөл ба Эдийн засгийн золиос

Хөгжлийн залгаас буюу оршил

ХХ зууны эхний хагас бол Монголчуудын хувьд тусгаар тогтнолоо олж авахын төлөөх тэмцэл, үйл хэргийн эрин цаг байжээ. Харин хоёрдугаар хагас бол бүтээн байгуулалтын хагас зуун жил байв. Тэр л үед барьж байгуулсан бидний “артерийн судас” мэт төмөр зам, “зүрх” мэт ТЭЦ-4 болон бусад цахилгаан станцууд, “саалийн үнээ” мэт Эрдэнэт үйлдвэр болон бусад үйлдвэрүүд баригдаж ашиглалтанд орсноор Монголчууд бид үндэстнийхээ хувьд өндийн босч ирсэн төдийгүй тэр их бүтээн байгуулалтуудын үр дүнд л бидний өнөөгийн амьдрал өрнөж байна.

Харин өнөөдөр босоо төмөр зам маань олон состав явуулж чадах хос шугамтай болох, уул уурхайн томоохон төслүүдэд зориулалтын технологийн төмөр зам шинээр баригдах тулгамдсан шаардлага үүссэн, цахилгаан станцууд маань зарим нь насжилт нь гүйцсэн, зарим нь гүйцэж буй, байнгын засвар үйлчилгээ шаардагдах болсон зэрэг бид энэ цаг үедээ шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хийж дараагийн үедээ хөгжлийн залгаас болох тийм л хариуцлагатай цаг үе тохиож байна. Өмнөх үеийн бүтээн байгуулалтууд төлөвлөгөөт эдийн засагтай, социалист системийн үед нэг нам, удирдлага, нэг “том” гадаад түнштэй үед хийгдсэн. Харин чөлөөт зах зээлийн эдийн засаг, олон намын систем бүхий либерал улс төрийн орчинтой, дэлхийг хэрсэн дипломат харилцаатай ч тэр хэрээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийн өндөр өрсөлдөөнтэй энэ цаг үед бид хөгжлийн залгаасыг хэрхэн хийж байна вэ? 

Мегатөсөл ба төслийн санхүүжилт

Дээр дурдсанчлан Монгол улсад шинээр цахилгаан станц, төмөр зам, үйлдвэр барих нийгэм, эдийн засгийн болоод цаг хугацааны шаардлагууд гарцаагүй бий. Харин бид өөрсдийн чадал, боломжинд бодитоор суурилсан зөв төслүүдээ, санхүүжилтийн зөв хэлбэрээ олж хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд том асуудал болоод байна.

Олон улсад 1 тэрбум доллараас дээш санхүүжилт шаардах төслийг ерөнхийд нь Мегатөсөл гэж тодорхойлдог. Ийм хэмжээний санхүүжилтээр хэрэгжих төсөл нь ихэнхидээ маш олон талын оролцоог шаардаж, нийгэм улс төрийн олон сорилтыг туулахаас гадна техник технологийн нарийн тооцоо, төслийн менежментийн өндөр ур чадварыг шаардаж байдаг. Эдгээр байдлууд нь мега төслийг улам эмзэг болгодог. Тиймээс мегатөслийг мега эрсдэл ч гэж үзэж болно. Мега эрсдэл нь хөгжлийн түвшин доогуур орнуудын хувьд гега эрсдэл ч болж болох юм. Мегатөсөл нь баялгийг бүтээгч эсвэл устгагч гэж бас тодорхойлдог. Учир нь амжилттай болсон тохиолдолд урт хугацаанд томоохон үр өгөөжийг өгч чаддаг бол амжилтгүй үед маш их хэмжээний үргүй зардал үлдээгээд дуусна. Ерөнхийдөө мегатөслийн 2/3 нь бүтэлгүйтдэг гэдэг судалгаа бий.

Мега төслүүд нь ихээхэн хөрөнгө, санхүү шаарддаг төдийгүй олон эрсдлийг дагуулж байдаг учраас аль ч улс орон төсвийн мөнгөөр буюу ард иргэдийн мөнгөөр хэрэгжүүлэхээс зайлсхийж байдаг.  Үүнд тухайн цаг үеийн төдийгүй ирээдүйд төсвөөс төлөгдөх бүх төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг ойлгож болно. Товчхондоо ард иргэдийн мөнгөөр том эрсдлийг хийхгүй л гэсэн үг.

Уул уурхайн төслүүдийн санхүүжилтийг корпорацийн санхүүжилт эсвэл олон улсын хөрөнгийн биржээр анхдагч хувьцааг арилжаалах замаар хөрөнгө босгож шийдвэрлэх хэлбэр зонхилдог бол дэд бүтцийн мегатөслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн голлох хэлбэр нь Төслийн санхүүжилт юм. Төслийн санхүүжилт нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч гээд олон талд эрсдлийг зөв хуваарилах замаар эрсдлээ дундаа үүрч санхүүжилтийг зөвхөн уг төслийн ирээдүйд олох мөнгөн урсгалд түшиглэн босгохыг хэлдэг. Уул уурхайн төслийн хувьд үнэ байнга өөрчлөгдөж байдаг учраас төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг. Харин Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг төслийн санхүүжилт хэлбэрээр шийдвэрлэсэн нь уул уурхайн төсөл дэх дэлхийн хамгийн том төслийн санхүүжилт болж байгаа.

Төслийн санхүүжилт босгох хүртэлх төслийг хөгжүүлэх зардал нь тухайн төслийн мөн чанараас хамаараад дунджаар нийт зардлын 3 орчим хувь байдаг. Өөрөөр хэлбэл 10-30 сая доллараар төслийг цаасан дээр эхлээд амилуулах юм. Энэ зардлаар ажлаа хийгээд төсөл нь амилахгүй буюу санхүүжилт босгож чадахгүй бол төслөө зогсоох ёстой. Мегатөслийг хэрэгжүүлэх аливаа төр, хөрөнгө оруулагчдын хувьд төслийг хөгжүүлэх дээрх зардал нь цэвэр өөрийн эрсдэл нь болдог. Харин цаасан дээр амилж, банкны шаардлага хангах хэмжээнд хүрээгүй төслийн барилга угсралтыг эхлүүлэхээр оролдох нь мөнгөө салхинд хийсгэхтэй адил зүйл болно.    

Хөрөнгө оруулагчийн талаарх буруу ойлголт

Томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхээр тухайн төслийн нийт зардлыг “халаас”-наасаа санхүүжүүлэх мэтээр ойлгох тохиолдол мэр сэр байдаг. Хөрөнгө оруулагч бол төслийн санхүүжилтийг босгоход итгэл төрүүлэх, чадвартай, туршлагатай, технологитой, нийт санхүүжилтийн 15-30 хувийг өөрийн хөрөнгөөр бүрдүүлэх санхүүгийн чадамжтай компани гэж ойлгож болно. Үлдсэн 70-85 хувийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд урт хугацааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.

Мега мөрөөдөл ба эдийн засгийн золиос

Манай улс 10 орчим тэрбум долларын эдийн засагтай. Тэгэхээр нэг мегатөсөл хэрэгжүүлэхэд л ДНБ-ий 10 хувьтай тэнцэж байна гэсэн үг. Хөгжиж буй орны хувьд манай улс эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай нийгэм, эдийн засгийн түмэн асуудал хөвөрч байхад тэдгээрийн дээгүүр мегатөслийг төсвийн хөрөнгө болон засгийн газрын гадаад өрөөр зөвхөн цаасан дээр хөгжүүлээд зогсохгүй барьж хэрэгжүүлэхээр шийдвэр гаргах нь эрсдэл хүлээх чадамжаасаа хэтэрсэн шийдвэр болох юм.

Төсөл хөгжүүлэх зардал + бүрэн зураглал + төслийн санхүүжилт + барилга угсралт = МЕГАТӨСӨЛ

Энэ дарааллыг баримтлалгүй мегатөслийг хүчээр хийх гэж оролдох нь бүтэлгүйтэх эрсдлийг улам нэмэгдүүлээд зогсохгүй түүнээс үүсэх үр дагаварын төлөө өндөр төлбөр төлөгдөнө. Энэ дарааллыг баримтлалгүй барилга угсралтын ажилд ард иргэдийн ирээдүйд төлөх их хэмжээний мөнгийг зарцуулаад гацаанд орсон төсөл манайд бий.

Дүгнэлт

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан бид энэ цаг үед уул уурхай, дэд бүтцийн мегатөслүүдийг шинээр бүтээн байгуулж хөгжлийн залгааг амжилттай хийж, Монгол улсын хөгжлийг шинэ шатанд гаргах суурь нөхцлийг хангах хариуцлагатай цаг үед амьдарч байна.

Гэвч мегатөслийн эрсдлийг “покер”-той зүйрлэж байдаг. Төсөл цаасан дээр “амилж” бүрэн зураглал гараагүй бол түүнийг алгасч барилга угсралтруу үсэрч болохгүй. Ард иргэдийн өнөөдөр болон ирээдүйн мөнгөөр “покер” тогломооргүй байна.

Б.ТҮВШИН

УУЛ УУРХАЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-28 202.179.7.34

бүгд унших хэрэгтэй. ганцхан Зи биш. Учир нь ганц мод гал болдоггүй

зочин 2016-03-28 43.242.242.59

монголд энэ яриад байгаа мега төслийг хэрэгжүүлж болно.ийм төсөл хэрэгжихэд ганцхан нөхцөл хэрэгтэй.энэ нь хувийн болон бүлэглэлийн амбици,зөвхөн би зөвхөн надад гэсэн арчаагүй үзэл(сү.батболд,женко баттулга,мсс оджаргал,петровис,мт гэх мэтийнхүмүүс)бодлыг хаяж монголынхоо ард олны төлөө ганцхан удаа сэтгэл гаргах энэ л хэрэгтэй байна.зөвхөн ганцхан удаа шүү хэт шуналтангуудаа.

зочин 2016-03-28 150.129.143.137

зи даргауншаад ч яахав дээ. галт тэрэг аль эрт хөдөлчихсөн.

ZAILUUL DAA.. 2016-03-28 103.229.120.157

ENE BAS NEG XOLSNII BOOL UYM BNA..BAS L NOGOO ULIRSAN BALARSANAA YARIAD L..TA NAR ANXNAASAA L MONGOLOO GESEN SETGELEER ASUUDALD XANDAXGYI YAASIIN...UY YAASAN ARD TYMNII XUVITSAA GEJ XUTSAJ BAISNAA ODOO END BICHEECH TEGEED...

Зочин 2016-03-28 202.179.25.64

төслийн нийт зардлыг “халаас”-наасаа санхүүжүүлэх мэтээр ойлгох тохиолдол мэр сэр байдаг- Ийм ойлголт мэр сэр биш нийтлэг, бүр улстөрчид нь хүртэл ийм бодолтой. Тэгээд ийм их мөнгөтэй байж надад юм хаясангүй гээд шантаажчид хөлсөлж хөөлгөж туулгасаар байгаад хөрөнгө босгох шаансыг нь улам сулруулж байгаа юм аа.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэлийг УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын төр барьж байгаа нам, төрийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэлийг УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын төр барьж байгаа нам, төрийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 202.179.25.64

Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гээчийн юм ярьж явсан байлгүй дээ.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэлийг УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын төр барьж байгаа нам, төрийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэл УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын тар барьж байгаа нам, тарийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэл УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын тар барьж байгаа нам, тарийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэл УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын тар барьж байгаа нам, тарийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 37.130.227.133

Энэ нийтлэл УИХ-ын дарга З.Энхболд дарга ууг нь уншвал их хэрэгтэй баймаар. Монгол Улсын тар барьж байгаа нам, тарийн дээд байгуулгын дарга хүн иймэрхүү наад захын эдийн засгийн ойлголтгүйгээс улс орон сүрйрлээ. Саяхан хөдөө явж байхдаа таван хошуу малаар амьдарна ч гэх шиг тэнэгтээд байсан.

Зочин 2016-03-28 202.9.41.52

SAIN BODOJ NEGDMEL OILGOLTTOIGOOR L YADAJ NEG " Tom tusluu" KHIIKH ESTOI YUM. POKER ELDEV ERSDEL BID GARGAJ OGT BOLOKHGUI EEeeeeeeeeeeeeeeee!!!!