Цар тахлын ачаар дэлхийд шинэ тэрбумтан төржээ

Хуучирсан мэдээ: 2021.01.15-нд нийтлэгдсэн

Цар тахлын ачаар дэлхийд шинэ тэрбумтан төржээ

Цар тахлын ачаар дэлхийд шинэ тэрбумтан төржээ

"Аффирм" финтех компанийг үндэслэгчдийн нэг, Киев хотоос гаралтай Макс Левчин хэмээх программ хангамжийн инженер мэргэжилтэй залуугийн нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.долларт хүрчээ. Түүний "Аффрим" финтех компанийн хувьцааны үнэ хоёр дахин нэмэгдэж, Украин залууг тэрбумтан болсныг дэлхийн алдарт "Форбс" сэтгүүл мэдээлэв.

Финтех буюу санхүүгийн технологи гэдэг нь уламжлалт санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар хүмүүст хүргэх зорилготой юм.

Өдгөө 45 настай Левчин нь "Аффирм" компанийн 11 хувийг эзэмшдэг бөгөөд нэгдүгээр сарын 13-ны арилжаа хаагдахад тус компанийн үнэт цаасны үнэ 97.24 ам.долларт хүрч, капиталжуулалт нь 23.6 тэрбум ам.доллар болжээ. Мөн дөрөвхөн сарын дотор капиталжуулалт нь 18 тэрбум ам.доллараар өссөн судалгааг гаргажээ.

"Аффирм" компаниас онлайн худалдан авалтад зориулсан богино хугацааны хэрэглээний зээлийн системийг иргэдэд хүргэдэг аж.

Тус компани нь Сан Франциско хотод төвтэй бөгөөд цар тахлын улмаас онлайн бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт ихэссэнтэй холбогдуулан энэхүү компанийн 2020 оны ашиг орлого өмнөх оныхоосоо 98 хувиар өсчээ.

Макс Левчин мөн Paypal төлбөрийн үйчилгээг зохион бүтээгчдийн нэг аж. Тэрбээр 2012 онд "Аффрим" компанийг байгуулснаасаа хойш 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгосожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж