Д.Хаянхярваа: Хуулиудыг судлуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Хуулиудыг судлуулж байна

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг оролцохгүй гэх яриа гараад байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа.

-Цөмийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлыг эсэргүүцэж МАН-ын бүлэг маргаашийн ээлжит бус чуулганд оролцохгүй гэдэг үнэн үү?

-Бид ээлжит бус чуулганаар хэлэлцэх энэхүү асуудлын талаар хэлэлцэж, албан ёсоор оролцоно, оролцохгүй гэдэг шийдвэрийг гаргаагүй байна. Цуглаж энэ талаар яриагүй.

Өмнө нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал яригдахад бүлгээс УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Дэмбэрэл нар оролцож, тодорхой мэдээллүүдийг гаргаж өгөхийг хүссэн байдаг. Засгийн газар тэр талын мэдээллийг өгнө гэсэн. Түүнийгээ өгсөн байх. Мөн бүлгийн төвшинд Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл болоод холбогдох бусад төслүүдийг судлуулж байна. Энэ бүх мэдээллүүдээ нэгтгэн бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ. Түүний дараагаар асуудлыг дэмжих, эс дэмжихээ шийднэ. Одоогоор бүлэг ээлжит бусаар хуралдаагүй, энэ тухай хэлэлцээгүй, шийдвэр гараагүй байгаа гэж ойлгоорой.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж