Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана | News.MN

Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана

COVID-19

Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана

Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана

Дэлхий нийтийг сандаргаад буй Covid-19 цар тахал Монгол Улсад өдөрт хэдэн арваараа бүртгэгдэж, хэнэггүй монголчуудыг алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг сануулсаар байна. Уг халдвартай холбоотойгоор Улаанбаатар хотоос халдварын өвчлөлгүй тайван амгалан байгаа хөдөөг зорих, эсвэл ажил төрөл, амьдрал ахуйгаа зохицуулахаар орон нутгаас Улаанбаатарыг зорих хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдэж байна. Тэдгээр иргэд чухам ямар бичиг баримт бүрдүүлэх нь сонирхолтой байгаа биз ээ. Тиймээс энэ талаар Баянхонгор аймаг дахь Онцгой комиссын өчигдөр (2021.1.14)-ийн Ерөнхий эргүүл Ж.Уламбаяраас тодрууллаа.


-Улаанбаатараас танай аймагт ирж байгаа болон орон нутгаас нийслэлийг чиглэж буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдээс PCR шинжилгээний хариу заавал шаардаж байна. Иргэд ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан уг шинжилгээг хийлгэж амжсангүй гэж их хэлж байна. Шинжилгээний бичиггүй иргэдийг тусгаарлах байранд 21 хоног тусгаарлаж байна. Дараа нь гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгаж байна. Харин PCR шинжилгээний бичигтэй ирсэн иргэнийг 14 хоног гэрийн хорионд байхыг сануулж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутагт ирж байгаа иргэн шинжилгээний бичигтэй байсан ч 14 хоног тусгаарлагдана.

Хэдийгээр манай аймаг эрүүл бүсэд тооцогдож байгаа ч Баянхонгороос Улаанбаатарыг зорьж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, шинжилгээний бичиг өгч явуулж байна.

-Өдөрт танай аймаг руу хэдэн хүн зорчиж байна вэ?

-Энэ бүхнийг яг нарийн тооцоогүй юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа болохоор иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Иргэд маань дор бүрнээ ухамсартай байж, шаардлагатай үед зохих бичиг баримтаа бүрдүүлээд зорчиж байна.

-Түргэвчилсэн оношлуураар ч юм уу, ямар нэгэн байдлаар сэжигтэй, халдвартай тохиолдол илэрвэл танай аймаг хэрхэн ажиллах вэ?

-Эрүүл мэндийн газар, шуурхай баг зэрэг мэргэжлийн хүмүүст мэдэгдэж, зохих арга хэмжээг цаг тухайд нь авах болно.

-Зориулалтын тусгаарлах байр танай аймгийн сумдад бий юу. Мөн амны хаалт, гар ариутгагчаас эхлээд халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Манай аймаг 20 сумтай, онцгой үед ашиглах тусгаарлах байр бүгдэд хангалттай бий. Мөн амны хаалт, гар ариутгагчийн нөөц ч хангалттай байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

14 2021-01-15 202.126.89.213

Нийтийн эрх ашгаа бодоод хааж байгаа нь маш зөв.Хөдөө өвчин тараавал турж үхнэ

Avatar

Зочин 2021-01-15 66.181.181.104

Маш зөв.орон нутаг руу ирж айлд дараМТ болж н**ш болохоо боль.хувиа бодсон өлөн хотынхон. Очихоор хошного царайлдаг гэж яг оноод үнэн үг хэллээ.

Avatar

Зочин 2021-01-15 64.119.25.77

Huduunii haltar orkuudiig hotruu orj irehiig ni horigloh heregt tendee tgd turj uhmeruud

Avatar

Зочин 2021-01-15 66.181.190.240

Орон нутгаас УБ руу өвчтэй /короно биш/ хүнийг авч явах гэтэл унаа 100000₮ болсон байна. Арай дэндүү юмаа. Хянах хэлэх хүн, байгууллага байна уу?

Avatar

Зочин 2021-01-15 193.175.5.170

Солонгосоос ирсэн УИХ гишүүд яагаад тусгаарлагдахгүй байгаам бэ. Энэ тэрш харилцаа утгаа алдлаа шүү.

Avatar

Зочин 2021-01-15 202.21.113.238

Орон нутагт ирж байгаа хүн бүр 14 хоног тусгаарлагдана = Орон нутагт очсон хүн бүр 14 хоног тусгаарлагдана. Ямар ч боловролгүй сэтгүүлч ДУЛАМ

Avatar

Монгол 2021-01-15 202.9.46.97

Орон нутаг явж бгаа хүмүүс онцын шаардлагагүй бол яваад хэрэггүй.одоо интернет утас байхад ажлаа яриад амжуулна.хий дэмий хэсээд хэрэггүй шүү.манай монголчууд хэнэггүй шүү ийм цар дахалтай байхад гэр бүл аав ээж өвөө эмээ нараа хамгаалаарай.энэ бол таний үүрэг юм шүү

Avatar

Зочин 2021-01-15 96.90.231.205

Энэ өвчин чинь үүнээс цааш бидэнтэй үүрд хамт байхын гэсэн тиймээс хүн, өрх, баг, сум, аймаг бүр хариуцлагатай байж өөрсдийгөө хамгаалах /маск зүүх, зай барих, хувийн ариун цэврийг сахих/ нь чухал байна даа.

Avatar

Зочин 2021-01-15 103.26.193.85

шинжилгээний бичиг чухал шүү тэгээд орон нутагт зарим нь яахав гэотээ тусгааолагдана хамаатан садан ах дүүсээ эрсдэлд оруулан ирэн бж болохгүй биздээ тэд нар нь хамт тусгаарлагдан тйш тийш хэсэхээ больчих тэхүүайлд ирээд дархмт үүсэгээд лайтай юмаа хэдий ах дүүс ч гэсэн тэд бас хүншд хотоос хүн ирэнэ гэхээр дургүй хүрээд бна ирахээрээ баахан идэж ууж ядууруулж өгөөд явна хаяа хот ороод гэрт нь очихоор хошнонг царайлсан юмнууд сууж бдг манайх хүн хүлээж авахгүй шүү бараг өөрсдийшөө мэдэж бга блгү

Avatar

Зочин 2021-01-15 192.82.74.206

Энэ арай хэтэрлээ.8 мянгаар явдаг унаа шинжилгээ өгсөн хүнийг 60мянгаар авч явж бна.хөл хорио биш хэсэг хүмүүсийн мөнгөний ажил юм бишүү?

Avatar

Zochin 2021-01-15 192.82.64.175

УОК-оос тусгаарлан ажиглах хугацааг 14 хоног байна гэж заасан байхад яагаад орон нутагт ирж байгаа шинжилгээний бичиггүй хүний туслагаарлах байранд 21 хоног, нэмж гэрт нь 14 хоног тусгаарлана гэж байгаа юм бэ? Ямар үндэслэлээр? Мөн тусгаарлан ажиглах хугацаанд аймгаас хэдэн удаа түргэвчилсэн болон PRC шинжилгээ авах юм? Ямар нэг шинж тэмдэг илрээгүй хүний тусгаарлан ажиглах байранд 21 хоног байлгах нь хэнд ашигтай вэ? Бодвол тусгаарлан ажиглах байрны мөнгийг тухайн иргэнээс гаргуулна гэх байх да

Avatar

зочин 2021-01-15 202.179.25.180

Зөв шүү. Улс орон даяараа хавтгайран корона алдаад яахав дээ.

Avatar

Зочин 2021-01-15 202.21.108.55

СОЛИОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж