“Сонгуулийн асуудлаар цуглаан хийнэ” гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Сонгуулийн асуудлаар цуглаан хийнэ” гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн асуудлаар цуглаан хийнэ” гэв

“Жудагт Монгол” холбооноос санаачлан “Эв нэгдлийн төлөө цуглаан”-ыг гуравдугаар сарын 30-ны өдөр 11:30 минутад Ялалтын талбайд зохион байгуулах болсон талаар хэвлэлийн хурал “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хийлээ.

Энэхүү цуглаанд гурван асуудалд төвлөрч дуу хоолойгоо хүргэж аж. Үүнд нэгдүгээрт,  тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө, хоёрдугаарт, монгол эх орондоо сайн сайхан амьдарцгаая гэдэг уриан доор,гуравдугаарт, шударга, ёс зүйтэй, ард түмнийхээ үгийг сонсдог төрийн төлөө нэгдэцгээе гэсэн 3 асуудлыг хөндөх аж.

Цуглаанд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Ахмадын холбоо бусад төрийн бус байгууллага, хөдөлгөөн, зарим нам оролцохоор саналаа ирүүлсэн байна.

Цуглааны дараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж 2016 онд сонгуулийг шударгаар явуулах, Сонгуулийн хуулийг өөрчлөх ялангуяа 28 хүнийг намын жагсаалтаар гаргаж байгааг болиулах, хар машинаар санал тооллогыг зогсоох зэргийг шаардсан бичиг хүргүүлнэ гэж “Жудагт Монгол” холбооны ерөнхийлөгч Ш.Гомбожав хэллээ.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-28 103.229.120.246

ДЭМЭЖИЖ БАЙНА

Зочин 2016-03-28 202.9.41.2

Соц нийгмийн үед жудаггүй зантай байсан хэдэн хөгшин өнөө цагт гэнэт их жудагтай болчихсон юм байх л даа зайлуул.

mgl 2016-03-28 103.9.90.130

ambits shunaliin tulam bolson tsel nogoon nusan jur batsaanuudaas hamaagui deer

Зочин 2016-03-28 202.179.31.72

энэ хэдэн өвөө нар гэртээ тайван сууж ач зээ нараа хараад л байж бай л даа.Юуны чинь хурал цуглаан вэ?

Зочин 2016-03-28 49.0.205.80

Чи ч тун удахгүй өвөө болно .

Зочин 2016-03-28 202.179.2.2

Гомбожавын цуглаанд ядаж 10 хүн очоосой доо. Хэдэн хүн цугласнаар өөрийнхөө чансааг мэдэг дээ хөөрхий

Зочин 2016-03-28 202.179.2.2

Гомбожав гэж завтай хүн бололтой. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй ээ гэж. Хуучин дарга сэтэртэй байсан зарим хүн түүнээ санагалзаад элдэв юм бодох юм даа үайлуул.

zochin 2016-03-28 103.26.192.190

28 aa baig yadaj 22 bolgochih oo.