Жүдогийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Жүдогийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Жүдогийн тамирчид тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Дохаг зорьсон жүдогийн шигшээ багийн тамирчид тусгаарлах байранд 14 хоног, гэртээ долоон хоног ажиглалт тусгаарлалтанд орсны эцэст олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж