"Богино хугацаанд олон удаа хөл хорио тогтоох нь үр дүнтэй"

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

"Богино хугацаанд олон удаа хөл хорио тогтоох нь үр дүнтэй"

"Богино хугацаанд олон удаа хөл хорио тогтоох нь үр дүнтэй"

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн (2021.01.14) зөвлөмжөө хүргэлээ.


МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.УЛАМ-ОРГИХ:

-Сүүлийн үед коронавирусийн гол голомтууд байгууллагын түвшинд гараад байгаа. Ажилчдаа хоёр хуваагаад долоо хоногийн ээлжтэй ажлуулах арга байна. Энэ бол тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй арга.

МУИС-ийн багш, судлаач, доктор Т.БЭГЗСҮРЭН:

-Хүн амыг үндсэн долоон төлөвт болон туслах хоёр төлөвт хувааж үздэг загвар байгаа. Энэ загварт шинээр Засгийн Газрын удирдлагыг оруулсан. Халдвар тархаагүй нөхцөлд нийт хүн ам өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарагддаг. Харин хүн амын дунд халдвар тархаад эхлэхээр систем маань өөрөө өдөөгдөөд хүн халдвар аваад нууц үе рүүгээ шилждэг. Нууц үе гэдэг бол хүн халдвар авчаад өөрийгөө халдвар авсныг мэдээгүй, шинж тэмдэг илрээгүй үеийг хэлдэг. Нууц үедээ байгаа хүмүүс халдвар тараагч болдог. Халдвар тараагч халдвартай гэдгээ мэдээд эмчлэгдэж байгаа гэсэн бүлэг рүү ордог. Эмчлэгдэж байгаа бүлгээс эдгэрсэн эсвэл нас барсан гэсэн бүлэг рүү шилждэг. Үүнээс гадна хамгаалагдсан бүлгийн хүмүүс гэж бий. Энэ бүлэгт коронавирусийн халдвар аваад хөнгөн эдгэрсэн хүмүүсийг багтаж болно.

Засгийн Газраас хөл хорио тогтоосноор энэ загварын дагуу хүмүүсийг халдвар авахаас сэргийлж чадна. Бид хамгийн сүүлд нэгдүгээр сарын 3-ны өдөр загвараа бодуулж үзээд бүхий л боломжтой аргачлалуудыг гаргасан. Ингээд бодуулахад нэгдүгээр сарын 11-ны өдөр хөл хориог бууруулах хамгийн оновчтой шийдэл гэж гарсан. Гэхдээ цаашид хөл хориог дахин тогтоох шаардлагатай гэдгийг энэ загвар дээрээс харж болно. Гэхдээ урт хугацааны хөл хорио тогтоох нь үр дүнгүй. Хөл хориогүй болсон эхний хоёр долоо хоног халдвар удаан тархана. Харин 1-2 долоо хоногийн дараагаар халдвар эрчимтэй тархаж эхэлнэ. Эсрэгээрээ хөл хорио тогтоосны дараа халдвар авагчдын тоо огцом буурч, хоног нь уртсах тусам нөлөө нь багасч байна. Хоёр долоо хоногийн хөл хориог долоо, долоо хоногоор хуваагаад хоёр удаа хөл хорио тогтооход нийт тохиолдлын тоо 300-аас 60 хүртэлх буурах зүй тогтол ажиглагдсан. Урт хугацаанд хөл хорио тогтоосноос богино олон удаа хөл хорио тогтоох нь үр дүнтэй гэж гарсан. Хоёр долоо хоног ажиллаад ес хоног хөл хорио тогтоох нь зөв юм гэж манай бүлэг үзэж байна. Албан байгууллагууд ажилчдаа хоёр хуваагаад долоо, долоо хоногоор ээлжлэх нь халдвар тархах эрсдлийг бууруулж байгааг бидний судалгаа гаргасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж