Монголбанк: Сонгон шалгаруулалтын зар | News.MN

Монголбанк: Сонгон шалгаруулалтын зар

Монголбанк: Сонгон шалгаруулалтын зар

МОНГОЛБАНК /МОНГОЛ УЛСЫН ТӨВ БАНК/

Сонгон шалгаруулалтын нэр:

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

Огноо: 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

Монголбанк аж ахуйн нэгж байгууллагуудаас Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтийг холбогдох баримт, материалын хамт ирүүлэхийг урьж байна.

Аж ахуйн нэгж нь Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг Монголбанкны Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам-д заасан шаардлагыг хангасан баримт, материалын хамт ирүүлэх бөгөөд зөвшөөрлийн хураамж 5,000,000.0 төгрөгийг Монголбанкны 6112001 тоот дансанд тушаасан байна (тусгай зөвшөөрөл олгосон эсэхээс үл хамааран буцаан олгохгүй болохыг анхаарна уу).

Сонгон шалгаруулалтын хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа:

Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид давуу эрх тооцохгүй.

Тусгай зөвшөөрөл авах сонирхолтой этгээд “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын дагуу хүсэлт болон баримт, материалыг бүрдүүлнэ үү.

Хүсэлт хүлээн авах хаяг: Монголбанк /Төв банк/, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-11-323298

Имэйл хаяг:   pcr@mongolbank.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-01-14 122.201.26.172

Дэнчинг буцаан олгохгүй гэдэг нь Иргэний хууль зөрчсөн үйл ажиллагаа байна шүү Монголбанкныхаан !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж