Moderna: Хүн төрөлхтөн covid-19-тэй үүрд хамт амьдарна

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Moderna: Хүн төрөлхтөн covid-19-тэй үүрд хамт амьдарна

Moderna: Хүн төрөлхтөн covid-19-тэй үүрд хамт амьдарна

АНУ-ын вакцин үйлдвэрлэгч “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель “Хүн төрөлхтөн титэмт вирустай үүрд хамт амьдрах болно” хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр /2021.01.13/ “JPMorgan” санхүүгийн байгууллагын эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярьсан байна. Үүнээс өмнө ч олон улсын эмч мэргэжилтнүүд covid-19 өвчнийг эндемик буюу тогтмол давтамжтай идэвхжиж хүн ам дунд тархдаг өвчин болох магадлалтайг анхааруулж байв.

Иймд эрүүл мэнд, анагаах ухааны салбарынхан уг вирусийн хувьсал өөрчлөлтийг сайтар судалж, чанартай вакцин гарган авч тэмцэхээс өөр аргагүй хэмээжээ.

Түүнчлэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд өчигдөр цар тахлын талаар ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр 2021 онд нөхцөл байдал 2020 оныхоос ч хүнд байна гэж таамаглаж байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь сүүлийн үед Их Британиас гаралтай covid-19-ийн хувьсан мутацилагдсан хувилбар дэлхий даяар тархаж, илүү олон хүнд халдварлах эрсдэлтэй байгаа юм. Энэхүү шинэ хувилбарын вирус нь энгийн  covid-19 өвчнөөс 70 хувиар хурдан тархдагийг эрдэмтэд тогтоосон.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж