Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

“Нинжа” амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг  "Шар хөтөл" гэдэг газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан" гэсэн мэдээллийг авч шалгаж байна. Ер нь хууль бусаар алт олборлож байгаад шороонд дарагдаж амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Энэ талаар хуулийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа ч хууль бус алт олборлох ажил зогсохгүй байгаа юм.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж