Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан Хамгаалалтын захиргаанаас иргэдэд мэдээлэл сэрэмжлүүлэг хүргэх үүднээс Хөвсгөл нуурын баруун зүүн чиглэлд эргүүл хяналт шалгалтын ажлыг хийлээ.
- Хөвсгөл нуурын баруун эрэг Хатгал тосгоноос 80 км, Ханх сумаас 160 орчим км-т Жиглэгийн амнаас Модон хүй аралын ойролцоо дрон нисгэн Хөвсгөл нуурын мөсний хагарал, нөхцөл байдлын зураглал хийлээ.
Баруун эрэг дагуудаа мөс шахагдсан. Мөсний зузаан 80-85 см байна.
- Зүүн эрэг Загастай хүртэл ажиглалт хяналт хийхэд Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хөлдөхдөө хагарч хөлдөсний улмаас "орзон" ихтэй хөлдсөн байна.
- Эгийн нолын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн байна. Иймд гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна гэж Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдэгдлээ.
https://www.facebook.com/KhuvsgulNP/videos/2808564942803623
















































Зочин 2021-01-14 66.181.178.253
Байдаг л цагаан хил байна.
Зочин 2021-01-14 59.153.87.251
Сүржин шаасан баагийнууд.
Зочин 2021-01-14 31.220.40.163
))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
үнэн 2021-01-14 192.82.66.247
Газар хөдлөөгүй үед ямар байдаг зураг нь байсан бол харьцуулаад ойлгох байлаа.
Zochin 2021-01-14 147.161.192.112
Гүүрний аюулгүй байдлыг яаж хангах тухай мэргэжлийн байгууллагууд ажиллах хэрэгтэй болж. Ямар арга хэмжээ авах, яавал гүүрэнд гэмтэл учруулахгүй байх гэх мэт. Болгоомжтой зорчино уу гэдэг чинь яана гэсэн үг вэ? Зөөлхөн гишгэж явга гэсэн үг үү.
Зочин 2021-01-14 66.181.180.147
Санй байна. Дроноор нарийн мэдээлэл авчээ