Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас улс төрд “урваж”, өдгөө МАХН-ыг УИХ-д цор ганц суудалтай нам болгосон хүн бол С.Ганбаатар. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан бол тус намаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон.
С.Ганбаатарын хувьд МАХН-ыг УИХ-д ганц суудалтай болгож, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвших боломжтой болгосон нэгэн. Ерөнхийлөгчийн сонгууль таван сарын дараа болно. Харин МАХН-аас хэн өрсөлдөх вэ гэсэн асуултад “Н.Энхбаяр дарга нэр дэвших бүрэн боломжтой, маш их тэвчээртэй хүн. Эрх баригчид Н.Энхбаяр даргаас ухаан алдалтлаа айж байна. Хууль зөрчин байж сонгуульд оруулахгүй арга хэмжээ авсан. МАХН Бага чуулганаа гуравдугаар сард хийж нэр дэвшигчээ тодруулна” гэдгийг тодотгожээ. Угтаа бол МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй, тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар дахин өрсөлдөх үү гэсэн таамаг улс төрийн хүрээнд бий. Тэрбээр өөрөө ч “МАХН-ын шударга сэтгэлтэй олон сайхан гишүүн, дэмжигчид үүнийг шийднэ” хэмээсэн нь дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбиц нь хэвээр гэдгийг тодотгож байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ