Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллахаар болжээ. Тэд энэ сарын 31-нээс эхлэн иргэд сонгогчидтойгоо уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төсөл, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавих юм байна.
Мөн УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулах, дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын талаар иргэдтэй санал солилцох ажээ.