Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30 сая хонь, 27.7 сая ямаа байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5 хувь), үүнээс хонь 2.2 сая (6.9 хувь), ямаа 1.5 сая (5.3 хувь), адуу 122.1 мянган толгой (2.9 хувь), үхэр 21.8 мянга (0.5 хувь)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1 хувь) өссөн байна.
Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.
Малын тооны бууралтад:
- Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4 хувь)
- Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3 хувь)
- Архангай аймгийнх 768.3 мянга (12.5 хувь)
- Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9 хувь)
- Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6 хувь)
- Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8 хувь)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.
Сонирхуулахад, 2019 онд малын тоо толгой 70 гаруй саяар тоологдож байсан бол 2020 онд 67,1 сая тоо толгой мал тоологдож, 3,9 саяар буурчээ.
зочин 2021-01-14 66.181.176.154
Татвар авна гэхээр малынхаа тоог дарж тоолуулахаа хэнээр ч заалгахгүй мэднэ ээ цаадуул чинь, малчид гэдэг чинь гэмгүй царайлчаад зэвүүн гарууд байхгүй юу, тэднийг тийм амархан барж идэхгүй ээ
Зочин 2021-01-14 100.15.102.120
Банкнаас малынх нь тоогоор зээл өгнө гэвэл тоо нь өсөөд л ирнэ .ха ха ха Татвар авна гэхээр багасч байгаа юм
Зочин 2021-01-14 203.91.115.48
Татварын сургаар малын тоо дарж бүртгүүлж байна. 1000 хүрэхгүй хүн амтай сум тэр чигээрээ төрлүүд байдаг. Мал тоолохоор ирсэн 10 хүн дртор дор хаяад 3 нь төрөл байж таарна. Тэгээд л дарчихна.
Зочин 2021-01-14 202.9.40.103
Зун гантай хэцүү байсан аргагүй
Би 2021-01-14 139.5.217.106
Тэнэг харамч малчид зараад мөнгө болгох байсан юм. Хохь нь малаа дагаад мал бол
зочин 2021-01-14 103.57.95.27
малчид бол татвар төлж үзээгүй хүмүүс учир малын тоо ийнхүү багасч гарч байгаа юм. ер нь өмнөх онуудын мал тооллогын дүн шал худлаа гарч байсны илрэл. банкнаас зэл авах, шат шатны аварга малчнаар шалгарах зорилгоор худлаа тооллогддог байсан нь ч нөлөөөлсөн байх. энэ оны тоо бол үнэнд нилээд ойртсон тоо гэж ойлгох хэрэгтэй
zochin 2021-01-14 202.131.251.130
maliin holiin tatvar toloh bolonguut ingej baigaa yum, ternees tatvargui, banknaas zeel avahad bol iluu osson garah baisan.