Малын тоо толгой өмнөх оныхоос 3.9 саяар буурчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Малын тоо толгой өмнөх оныхоос 3.9 саяар буурчээ

Малын тоо толгой өмнөх оныхоос 3.9 саяар буурчээ

Монгол Улсын 2020 оны Мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо. Үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30 сая хонь, 27.7 сая ямаа байна. Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5 хувь), үүнээс хонь 2.2 сая (6.9 хувь), ямаа 1.5 сая (5.3 хувь), адуу 122.1 мянган толгой (2.9 хувь), үхэр 21.8 мянга (0.5 хувь)-аар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1 хувь) өссөн байна.

Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.

Малын тооны бууралтад:

  1. Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4 хувь)
  2. Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3 хувь)
  3. Архангай аймгийнх 768.3 мянга (12.5 хувь)
  4. Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9 хувь)
  5. Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6 хувь)
  6. Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8 хувь)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Ихэнх нутагт 2020 онд зуншлага оройтсон бөгөөд зудын эрсдэл өндөртэй, өвс, тэжээлийн эрэлт хэрэгцээ ихэссэн, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь малыг зах зээлд нийлүүлэх, мах бэлтгэл нэмэгдүүлсэн нь малын тоог бууруулах гол шалтгаан болсон байна. Түүнчлэн өмнөх оноос төллөсөн хээлтэгч 206.9 мянга, бойжсон төл 809.9 мянган толгойгоор буурч, зүй бусаар хорогдсон том мал 944.5 мянган толгойгоор нэмэгдсэн нь мөн нөлөөлсөн байна.

Сонирхуулахад, 2019 онд малын тоо толгой 70 гаруй саяар тоологдож байсан бол 2020 онд 67,1 сая тоо толгой мал тоологдож, 3,9 саяар буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж