Соёлын яам Соёл урлагийн их сургуультай хамтран сурлага сайтай, их сургуулиа төгсөөд салбартаа ажиллах чин эрмэлзэлтэй, энэ салбарт зайлшгүй хэрэгтэй ирээдүйн боловсон хүчиндээ тэтгэлэг олгох гэж байгаа аж. Энэ тухай Соёлын сайд С.Чулуун “ТВ-5” телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” ток шоунд оролцохдоо ярив.
Тус их сургуульд номын сан, музейн чиглэлээр хамгийн цөөн хүүхэд элсэн суралцдаг бөгөөд энэ чиглэлийн мэргэжилтэн эдүгээ соёлын салбарт нэн чухал болоод байгаа юм. Мөн тэрбээр гадаадад сурч байгаа соёлын мэргэжилтнүүдийнхээ тэтгэлгийг бодитоор нэмээд эргээд эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ