2020 онд бүх төрлийн ачаа тээврийн орлого буурчээ | News.MN

2020 онд бүх төрлийн ачаа тээврийн орлого буурчээ

2020 онд бүх төрлийн ачаа тээврийн орлого буурчээ

2020 онд бүх төрлийн ачаа тээврийн орлого буурчээ

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 онд 60.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 8.7 (12.6 хувь) сая тонноор буурсан байна. Энэхүү бууралтад авто тээврээр тээсэн ачаа 10.4 (25.4 хувь) сая тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Авто замын тээвэр:

-Авто тээврээр 2020 онд 30.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 124.1 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оноос тээсэн ачаа 10.4 (25.4 хувь) сая тонн, зорчигчид 44.3 (26.3 хувь) сая хүнээр тус тус буурсан байна. Ачаа тээврийн бууралтад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 6.8 сая тонн буюу 20.2 хувиар, зорчигч тээврийн хувьд нийслэлийн тээврээр зорчигчид (давхардсан тоо) 40.4 (26.5 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлсөн байна. Харин 2020 оны 4 дүгээр улиралд, авто замын тээврээр тээсэн ачаа өмнөх улирлаас 3.2 (34.5 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 11.2 (30 хувь) сая хүнээр буурсан байна.

Төмөр замын тээвэр:

-Төмөр замын тээврээр 2020 онд 29.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 1.7 (6 хувь) сая тонноор өсжээ.

Агаарын тээвэр:

-Агаарын тээврээр 2020 онд 2.5 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноос 3.2 (56 хувь) мянган тонноор буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж