Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар гурван нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгосон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулахдаа “2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, “Pfizer””, AstraZeneca”, “Moderna” компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон.
Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байгаа” тухай хэлж байв.
Монгол Улс аль ч төрлийн вакциныг хүлээн авч хэрэглэх бэлэн байдлыг хангасан болохыг олон улсын үнэлгээний дүн харуулсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Сovid-19 халдварын эсрэг вакциныг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсад оруулж ирэхээр ажиллаж байна. Иргэдээ үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулах бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилчид хамрагдана. Улсын хэмжээнд 52 мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтан байдаг бөгөөд нийслэлд 23 мянга ажилтан байдаг” гэдгийг хэллээ.
“ВАКЦИНЫГ ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМД САЙН ДУРААР, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ”
Ингээд Covid-19 халдварын эсрэг вакцины талаар Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсад гурван нэрийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгосон. Монголд хэзээ вакцин ирэх бол?
-Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороо хамтран 2021 оны нэгдүгээр сарын 10-нд хуралдаж, “Pfizer””, AstraZeneca”, “Moderna” компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон. Монгол Улсад 2021 оны эхний улиралд Covid-19 халдварын эсрэг вакцин оруулж ирэхээр төлөвлөж байна. Өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан “КОВАКС” механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Улмаар Covid-19 халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөөний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулна.
Үүний 20 хувийг “КОВАКС” хөтөлбөрийн дагуу авахаар төлөвлөсөн байгаа. Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтаар цар тахлын эсрэг вакциныг худалдан авна. Вакцин хадгалж, тээвэрлэхэд зориулсан зориулалтын хөргүүрийг худалдан авч байгаа.
-Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр цар тахлын эсрэг вакцин хийлгэсэн ч гурван зарчмаа баримтлах ёстой гэдгийг хэллээ. Covid-19 халдварын эсрэг вакцин хийлгэхэд юуг анхаарах вэ?
-Нийт хүн амын 60-70 хувь нь вакцинжуулалтад хамрагдаж байж сүргийн дархлаа үүсгэнэ. Тийм учраас бид хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Дэлхий нийтэд одоогийн байдлаар Covid-19-ийн халдварын эсрэг вакцины үр дүн 100 хувьтай батлагдаагүй байгаа. Зарим вакцин 90, 70, 50 хувьтай байна. Мөн вакцинаас гадна тухайн хүний генетик, физиологи, насны онцлогоос шалтгаалан дархлаа янз бүрээр тогтдог.
Тийм учраас вакцин хийлгээд 100 хувийн баталгаатай дархлаа тогтооно гэж байхгүй. Тийм учраас иргэд заавал амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж, ариутгах, хүн хоорондын зайг баримтлах гурван зарчмыг амьдралын хэвшил болгох хэрэгтэй. Ингэснээр үр дүнд хүрнэ.
-Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа гэлээ. Эхний ээлжинд цар тахлын голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүд хамрагдах уу?
-Тэгнэ. Нэгд, эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчид вакцинжуулалтад хамрагдана. Улсын хэмжээнд 52 мянган эрүүл мэндийн ажилтан бий. Хоёрт, цар тахлын голомтод ажиллаж буй Онцгой байдал, цэрэг, цагдаа, хүчний байгууллагын ажилчид хамрагдах бол гуравт, архаг хууч өвчтэй хүмүүс болон 70-аас дээш насныханд вакцин хийнэ. Дөрөвт, ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон олон нийттэй харьцдаг хүмүүсийг хамруулна. Вакцинжуулалтыг эрсдэлт бүлгийн хүн амд сайн дураар, тархвар судлалын заалтаар үнэ төлбөргүй хийнэ.
иргэн 2021-01-14 66.181.183.210
Pfizer” -аар тариулсан хүмүүс үхэж байна. Оросын вакуин хамгийн үр дүнтэй байна.
Зочин 2021-01-14 66.181.171.26
Оросын СПУТНИК-5 яагаад судалж авахгүй байна Хамгийн үр дүнтэй эрсдэл багатай байхад шүү
Зочин 2021-01-14 66.181.191.151
2 тун хийдэг нь түвэгтэй л юм шиг бна лээ. 1 тун хийдэг нь зүгээр бхаа. -70 д хадгалдаг нь бас хэрэггүй бхаа даа.
s 2021-01-14 64.119.25.174
zaaval ter 70 hemd hadgaldagiig avah yamar uchir b.aa..biznes hiih yum..tuilj bh shivdee
Зочин 2021-01-14 109.252.29.71
Норвеги улсад оноодорийн мэдээгээр rfizer вакцин хийлгээд 28 Хун нас барсан байна.
Зочин 2021-01-14 66.181.180.129
х***а нар чамд хдн төг өгч вакцины эсрэг ухуулга хий гэсэн бэ?
Зочин 2021-01-14 31.220.40.163
Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-14 202.126.89.64
Эрсдэлт бүлэг гэж хэнийг хэлдэг юм бэ
Иргэн 2021-01-14 59.153.115.62
Заавал -70 хэмийн вакцин авах шаардлага нь юу байв? Тэмээн дээр ямааны гарз гэгчээр тийм онцгой хөргүүр чинь их үнэтэй,
Zochin 2021-01-14 207.38.232.215
AstraZeneca vaccine jiriin temperaturt hadgalj teeverlej boloh uchraas manaid hamgiin tohiromjtoi. Pfizeriig manaih diilehguiee. -80 temperaturt hadgalj teeverlene. Moderna-giin vacciniig -4 grdus buyu horgogchnii dood hesegt holdoohguigeer hadgalj bolohoor manaid boloh yum. Darhlaa uusgeh chadvaraar ali ali ni adilhan gesen dugnelttei baigaa. Tiim bolohoor horguuriin business hiilgui eh oronch setgeleer vaccinii songoltoo hii eruul mendiin yamnii darga naraa.
Зочин 2021-01-14 140.78.5.102
иймэрхүү ажлыг уг нь улс биш, хувийн, итгэлтэй компаниудаар хийлгээд, улс буюу нийгмийн даатгалын сист?м нь хяналтаа тавьж байх ёстой юм. Улс бүх юмыг өөрөө худалдаж авдаг, өөрөө барьдаг, босгодог, ажиллуулдаг болоод ирэхээрээ л шахаа, бизнес, хулхи, луйвар гардаг шд. Өөрсдөө иддэг малдаа хүртэл өвчин тариад л, дараа нь тэрийгээ эдгээнэ хамгаална гэж шахаа хийдэг, мөнгө хусдаг улстөрчидтэй шүү дээ бид нар.
Зочин 2021-01-14 103.212.118.105
Хэдэн жилийн өмнө малд вакцин авах мөнгөөр "ус" авч дундаас нь луйвар хийснээс болж малын өвчин тэнгэрт гарах шахаж байсан одоо хүн дээрээ бизнес хийх сайхан боломж гарч байна даа.
Зочин 2021-01-14 49.181.173.44
Hurguur shaardlagagui vaktsin avaachee
Зочин 2021-01-14 66.181.179.97
Бас л мөнгө зувчуулж байгаа даа. Үндсэн үнээр нь төсөвт тусгахгүй л дээ. Ингэж бодохоор Дарганцаруудыг бүгдийг дүүжилмээр
Zochin 2021-01-14 64.119.20.11
Юун энэ новшийн америк вакцин вэ орос ах нарын вакцин сайн .
Зочин 2021-01-14 202.126.90.84
яарав а
Зочин 2021-01-14 202.179.25.20
Юун сайн дураар вэ шууд албан журмаар вакцин хий вакцин хийлгэхгүй гээд халдвар аваад бусдад тараагаад яваад байхуу аан
Зочин 2021-01-14 64.119.25.173
Тийм учраас вакцин хийлгээд 100 хувийн баталгаатай дархлаа тогтооно гэж байхгүй. Тийм учраас иргэд заавал амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж, ариутгах, хүн хоорондын зайг баримтлах гурван зарчмыг амьдралын хэвшил болгох хэрэгтэй. Ингэснээр үр дүнд хүрнэ. iim yum bol vakcinii hereg yuu baigaambee,амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар савандаж, ариутгах, хүн хоорондын зайг баримтлах гурван зарчмaa bariad yawahad boloo yum bishuu.demb gegch mafiin suljeenii shahaas gej oilgoloo
Бизнес 2021-01-14 202.179.21.197
Хөргүүр байгаа, хөргүүрийн бизнес хийхгүй гэсэн яасан бэ? Жирийн нөхцөлд хадгалдгийг нь авна гээд байсан биз дээ ?