Бактерийг 99.9% устгаж чадлаа

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Бактерийг 99.9% устгаж чадлаа

Бактерийг 99.9% устгаж чадлаа

Угаалгын технологийн инновациар тэргүүлэгч Европын брэнд Primus угаалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нь COVID-19 цар тахлын үеийн цэвэрлэгээ, үйлчилгээний үр дүнг хянаж, баталгаажуулах зорилгоор өөрийн үйлдвэрлэсэн угаалгын тоног төхөөрөмжүүд дээрээ нэгэн лабораторийн туршилт судалгааг хийжээ.

Уг туршилтаар Примус брэндийн хэрэглэгч, олон нийтийн томоохон оффис, худалдаа, үйлчилгээний обьектуудын хөрөнгийн менежментийн компаниудын шал угаагч алчууруудын нян, бактерийг хэдэн хувьтай устгаж цэвэрлэж байгааг шалгасан байна. Туршилтаар шал угаагч алчуурт байсан нян бактерийг 99.9% устгаж цэвэрлэсэн үр дүн гарчээ. Лабораторийн шинжилгээг Герман улсын WFK лабораторид хийсэн бөгөөд уг үр дүнг баталгаажуулсан сертификатыг Примус брэндэд олгосон байна.

Примус брэндийн үйлдвэрлэлийн зориулалттай угаалгын тоног төхөөрөмжийг Эйч Би Эс ХХК Монголын зах зээлд нэвтрүүлээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд УБЦТС, ДЦС-4, Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН, Холидэй Инн,  Кэмпински Хаан Палас зочид буудал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Сүү ХК, Си Юу сүлжээ дэлгүүрийн хүнсний үйлдвэр зэрэг томоохон байгууллагуудад уг брэндийн угаалгын машин, хатаагч, индүүнүүд ашиглагдаж байна.

Энэхүү бүтээгдэхүүний талаар та бүхэн Эйч Би Эс ХХК-ийн 94112400 болон 99999165 дугаарын утсанд хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж