Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ | News.MN

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ

Төрийн албаны зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхий шалгалтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан хэдий ч шинээр болон дахин шалгалт өгөх иргэдийн хүлээлт их байгааг харгалзахын зэрэгцээ журмын дагуу 2021 оны ээлжит ерөнхий шалгалтыг цар тахлын хорио цээрийн дэглэмээс хамааран хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой Комисс болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн, шалгалтыг 2021 оны нэгдүгээр улиралд багтааж зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо.

Өнгөрсөн онд ерөнхий шалгалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд шалгалтад 16.000 гаруй иргэн бүртгүүлсэн бөгөөд 32 хувь нь шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орсон.

Энэ онд мөн шалгалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд хорио цээрийн дэглэм, тархалттай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлөөс шалтгаалан шалгалтын тов товлогдох юм.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-01-14 202.21.117.98

төрийн албаны зөвлөлийн хэдэн хүмүүс шалгалтанд бэлтгэх гарын авлага нэртэй номыг жил бүр хэвлэж, зарж бизнес хийдэг. Зөвлөл дээр нь 10,000 тест байдаг. Түүнийгээ жил бүр өөрчилж мөнгө олдог гэж үнэн үү. Энэ талаар авлигатай тэмцэх газарт гомдол өгч шалгуулна.

Avatar

l 2021-01-14 103.87.255.66

Тусгай шалгалтуудаа зарлаачээ, Урьд өгч тэнцсэн хүмүүсийн хугацаа нь дууслаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж