Цахим орчинд иргэдийн зүгээс "Богд Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдлын дагуу Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдөр /2021.01.14/-ийн байдлаар 32 зэрлэг нохойг устгаад байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
"Өлтэй" ХХК-ийн зүгээс өнгөрөгч 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж 1363 устгал хийсэн байна.








Холбоотой мэдээ