Баянзүрхийн XVII хорооны иргэд бичиг баримтаар нэвтэрнэ | News.MN

Баянзүрхийн XVII хорооны иргэд бичиг баримтаар нэвтэрнэ

COVID-19

Баянзүрхийн XVII хорооны иргэд бичиг баримтаар нэвтэрнэ

Баянзүрхийн XVII хорооны иргэд бичиг баримтаар нэвтэрнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр 17 дугаар хорооны нутагт хоёр хоногийн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Хязгаарлалтын дэглэм өнөө өглөө /2021.01.14/ 06.00 цагаас мөрдөгдөж эхэлсэн ба энэ сарын 16-ны 23.00 цаг хүртэл хүчинтэй юм. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, ШТС, худаг, эмнэлгийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх ба бусад хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ талаар дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд covid-19 халдварын анхны батлагдсан тохиолдол энэ сарын 10-нд бүртгэгдсэн ба өнөөдрийг хүртэл 4 гэр бүлийн 16 хүн халдварт өртжээ. Өнгөрсөн шөнө 7 хүнээс халдварын шинэ тохиолдол илэрснээр нийт 23 тохиолдол бүртгэгдээд байна. Тус хорооноос батлагдсан тохиолдлуудын тухайд ойрын хавьтал 75, дам хавьтал 1542 иргэн байна. Иймд дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож нийт 10 төвөөр 18-аас дээш насны иргэдээс шинжилгээ авахаар болж байна.

Тус хороонд халдвар голомтлон гарах эрсдэлтэй хэмээн мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн тул ийнхүү хөл хорио тогтоож байгаа аж.

Хязгаарлалтын дэглэм тогтоох хугацаанд хорооны нутагт дэвсгэрийн оршин суугчдаас тандалт судалгааны зорилгоор PCR шинжилгээнд хамруулах юм. Шинжилгээг дүүргийн хэмжээнд явуулын 6 цэг болон нийт 10 цэгээр дамжуулан  иргэдийг хамруулах аж.

17 ДУГААР ХОРООГООР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭД ЯАРАЛТАЙ ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС:

-Нийслэлд бүртгэгдэж буй батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдэж байна. Хязгаарлалтын дэглэм тогтоох хугацаанд иргэд айж сандрах зүйл байхгүй. Шинжилгээнд хамрагдаж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе. Голомтын илрүүлэг хийх зорилгоор тухайн хороонд хязгаарлалт хийж арга хэмжээ авч байна. Энэхүү арга хэмжээг Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа юм. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо бол хойд хэсгээр есдүгээр хороотой хиллэж байна. Тус хороо гэр хороолол тул иргэд хоорондоо таарч, уулзах нь харьцангуй бага хэмээн эрүүл мэндийн байгууллага дүгнэсэн. Иймд эхний ээлжид тандалт судалгааг авахаар болж байна. Мөн сүүлийн долоо хоногт 17 дугаар хороогоор үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээ өгөх хэрэгтэй

Тус хорооны онцлог нь нутаг дэвсгэрийн голд Шархад чиглэлийн замтай тул энэ хэсгийн замыг хаасан. Да хүрээ авто зах, Цахлай автозах, техникийн авто захуудыг 3 хоногийн хугацаанд хаасан. Мөн нийтийн тээвэр  хотоос зорчиж буй чиглэл МТ колонкийн наагуур буцаж эргэж байна.

Одоогоор хүнсний тусламж авах иргэд бүртгэгдээгүй байна. Хорооны нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд биеийн байцаалтаа үзүүлэн гэртээ орох, хороо луу нэвтрэх боломжтой. Яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй, биеийн байцаалт шаардахгүй үзүүлнэ. Гурав хоногийн хугацаанд согтууруулах ундаа, түүгээр үйлчлэх цэгүүдийг хориглоод байна гэлээ.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутагт нийт 1500 гаруй төрийн алба хаагчид ажиллаж байна. Хэсэгчилсэн хөл хорио тогтоох хугацаанд эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн тусламж үйлчилгээг саадгүй нэвтрүүлэх ба иргэд биеийн байцаалттай гэр лүүгээ нэвтрэх боломжтой гэнэ. Мөн хөл хорионы үед Шархад чиглэлийн замыг хаасан байгааг анхааруулав.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж