Цагдаа нар дэлхийн хамгийн том цахим хар захыг хаажээ | News.MN

Цагдаа нар дэлхийн хамгийн том цахим хар захыг хаажээ

Цагдаа нар дэлхийн хамгийн том цахим хар захыг хаажээ

Цагдаа нар дэлхийн хамгийн том цахим хар захыг хаажээ

Европын эрх баригчдын 2019 онд эхлүүлсэн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд цагдаа нар дэлхийн хамгийн том гэгдэж байсан харанхуй вебийн хар захыг илрүүлэн хааж, хэд хэдэн хүний баривчилжээ. Хаагдсан хар захыг DarkMarket хэмээн нэрлэдэг байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногийг хүртэл хагас сая гаруй үйлчлүүлэгчтэй байжээ. Тус хар зах гэмт хэрэгтнүүдийн хууль бус хар тамхи, вирус, алдагдсан кредит картнуудын мэдээлэл, зэвсэг, эд эрхтэн зэргийн наймаа хийдэг хамгийн алдартай цахим орчнуудын нэг байв. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор тус хар зах нийт 140 сая евротой тэнцэх хууль бус мөнгө эргэлдүүлж байсан гэнэ.

Дээрх хууль бус сайт нууцлал өндөртэй байсан хэдий ч Европын эрх баригчид хэд хэдэн баривчилгааны үр дүнд илрүүлж чадсан байна. Улмаар тус хууль бус үйл ажиллагааны төв гэгдэх Украин, Молдав улсуудын газар нутаг дээрээс сайтыг зохицуулж байсан 20 хүнийг олж баривчилсан гэнэ. Баривчлагдсан хүмүүсийн нарийн мэдээллийг нууцалж байгаа ч тэдний дунд сайтын гол зохицуулагч хэмээх 34 настай австрали хүн бий гэнэ. Эрх баригчид олсон мэдээллүүдээ ашиглан цаашид хууль бус наймаачид болон үйлчлүүлэгчид, зохицуулагчид зэрэг олон хүнийг баривчилж чадна хэмээн найдаж байгаа аж.

2019 онд анх Европын цагдаа Германы гэмт хэрэг мөрдөн шалгах төв департмент хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Чухамдаа тэд эхлээд CyberBunker сүлжээг мөрдөж байсан ч яваандаа түүнээс улбаалаад харнхуй вебийн олон хууль бус сайтуудыг ажиглах болжээ.

Сүүлийн үед дэлхий даяар хуулийн байгууллагууд олон хууль бус наймааны сайтуудыг илрүүлэн хааж байгаа бөгөөд үүнийг дагаад маш олон гэмт хэрэгтнүүдийг баривчилж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн жилийн есдүгээр сард гэхэд л нийт 179 хууль бус наймаачин баригджээ. Тиймээс ч хууль бус наймааны сайт зохицуулах нь маш хүнд, эрсдэлтэй гэмт хэрэг болж байгаа бөгөөд үүнийг дагаад үйлчлүүлэгч, наймаачид ч ихээр ховордож байгаа нь ажиглагчид сайшааж байгаа юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-14 139.5.216.48

Хүний наймааны компани татвар төлдөггүй

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.135

Ийм хууль бус бузар хар захыг өмнө нь ч мэддэг байсан боловч, ард нь нөлөө бүхий язгууртнууд, эрх мэдэлтнүүд хаацайлан хамгаалдаг, бузар зорилгодоо ашигладаг тул мөрдөж чаддаггүй байв Харин Трамп гарч ирсэнээр энэ бузар сүлжээнүүд хаа сайгүй "илчлэгдэж" мөрдөгдөж шалгагдах боломжтой болсон. Учир хаацайлан хамгаалагчидынх нь эрх мэдэл байр суурь хаа сайгүй ганхаж, доройтож эхэлсэн. 2019 онд Германд хүний хаймааны /бүр хүүхдийн наймаа ч явагддаг/ 30 000 гишүүд үйлчлүүлэгчидтэй хар зах хаагдсан

Avatar

гэнэ үү 2021-01-14 202.9.47.16

иймээс ч хууль бус наймааны сайт зохицуулах нь (маш хүнд, эрсдэлтэй) гэмт хэрэг болж байгаа бөгөөд ……… гэнэ үү

Avatar

Зочин 2021-01-14 203.91.119.174

ойлгочих санаатай хэд хэд уншлаа, Амарбаясгалаан арай хэтэрхий байна шүү .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж