Амны хаалт зүүгээгүй Брюс Уиллис эмийн сангаас хөөгджээ | News.MN

Амны хаалт зүүгээгүй Брюс Уиллис эмийн сангаас хөөгджээ

Амны хаалт зүүгээгүй Брюс Уиллис эмийн сангаас хөөгджээ

Амны хаалт зүүгээгүй Брюс Уиллис эмийн сангаас хөөгджээ

Холливудийн алдарт жүжигчин Брюс Уиллис амны хаалт зүүхээс татгалзаж, эмийн сангаас хөөгдсөн гэж хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 65 настай тэрбээр Лос Анжелес хотын төвд байрлах “Rite Aid” сүлжээ эмийн сангаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүгээгүй байжээ. Тиймээс эмийн сангийн ажилтан түүнд үйлчлэхгүй хэмээж, түүнийг гарахыг хүссэн байна. Ингээд түүнийг эмийн сангаас гарч явахад гэрэл зурагчид зургийг авч цацжээ.

Тус эмийн сангаар үйлчлүүлж байсан хүмүүс Уиллис хүзүүндээ зүүсэн алчуураараа ам, хамраа халхалж болох байсан хэмээн ярьсан байна.

Алдарт жүжигчний гэрэл зураг хэвлэлүүдээр цацагдсаны дараа хүмүүс түүнийг "Covidiot" буюу “Цар тахлын уршгийг үл тоомсорлодог тэнэг” хэмээн ихэд шүүмжилжээ. Лос Анжелесийн эрх баригчид хоёроос дээш насны бүх хүн олон нийтийн газар амны хаалт зүүх  журам мөрдөгдөж байгаа ч Брюс ийнхүү цар тахлын үеийн журмыг зөрчсөн байна. Тэрбээр сүүлд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, амны хаалтаа зүүхийг уриалжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-14 49.0.142.48

киноныхоо зохиол сценариг таалагдахгүй байна гээд юу ч биш болгож чаддаг болсон

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.231

ТА ХЭН Ч БАЙ ИРГЭН ХҮНИЙХЭЭ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛ Л ГЭЖ БАЙГАА БИЗ
Хуулиа яс хэрэгжүүлдэг тул энэ ард түмэнд хуулийг эрхэмлэдэг давуу тал мах цусанд нь шингэсэн харагддаг. Ямарч асуудал дээр хуулиа л барьж харьцана. Манайд бол од орж ирлээ гэж хуулирч давхин үйлчилж зургаа хамт даруулангаа ковид тусаж хамтдаа хөл хорионд орох л болов уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж