Холливудийн алдарт жүжигчин Брюс Уиллис амны хаалт зүүхээс татгалзаж, эмийн сангаас хөөгдсөн гэж хэвлэлүүд мэдээлжээ. Өдгөө 65 настай тэрбээр Лос Анжелес хотын төвд байрлах “Rite Aid” сүлжээ эмийн сангаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүгээгүй байжээ. Тиймээс эмийн сангийн ажилтан түүнд үйлчлэхгүй хэмээж, түүнийг гарахыг хүссэн байна. Ингээд түүнийг эмийн сангаас гарч явахад гэрэл зурагчид зургийг авч цацжээ.
Тус эмийн сангаар үйлчлүүлж байсан хүмүүс Уиллис хүзүүндээ зүүсэн алчуураараа ам, хамраа халхалж болох байсан хэмээн ярьсан байна.
Алдарт жүжигчний гэрэл зураг хэвлэлүүдээр цацагдсаны дараа хүмүүс түүнийг "Covidiot" буюу “Цар тахлын уршгийг үл тоомсорлодог тэнэг” хэмээн ихэд шүүмжилжээ. Лос Анжелесийн эрх баригчид хоёроос дээш насны бүх хүн олон нийтийн газар амны хаалт зүүх журам мөрдөгдөж байгаа ч Брюс ийнхүү цар тахлын үеийн журмыг зөрчсөн байна. Тэрбээр сүүлд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, амны хаалтаа зүүхийг уриалжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ