Байдены тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Байдены тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавина

Байдены тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавина

13-хан настай монгол хүү Америкийн алдарт Никелодеон сувгийн  “All that” инээдмийн шоуны шалгаруулалтад тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж, ярилцлага авч байсан билээ. Тэгвэл энэ удаа авьяаслаг хүү С.Чингүүн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх  ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд илтгэл тавихаар болжээ.

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “Nickelodeon”, “Time for Kids” болон “Time” сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the year"/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон байна.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол" энэ онцгой үйл ажиллагаанд оролцохдоо маш их догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

С.Чингүүн өмнө нь манай news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Би АНУ-ын Чикаго хотод төрж, өссөн. Би есөн настайгаасаа эхлэн мэргэжлийн түвшинд жүжигчний мэргэжлээр хичээллэж, Чикаго хотынхоо нэр хүндтэй агентлагтай албан ёсны гэрээтэй ажиллаж эхэлсэн. Америкийн “Nickelodeon” телевизэд хоёр жилийн өмнөөс хэд хэдэн шоуны ярилцлагад орж, шалгаруулалтаас өндөр үнэлгээ авч байсан. Өнгөрсөн 2018 оны зун тус телевизийн орон даяар зарласан тусгай 14 хоногийн сургалтад тэнцэж, нийт 12 хүүхэдтэй хамт оролцож байсан юм. Тэр үеэс л намайг “All that” шоунд оролцох өндөр магадлалтай гэж найдвар тавьж байсныг сүүлд нь олж мэдсэн.

Энэ жилийн нэг сараас гуравдугаар сар хүртэл “All that” шоуны шалгаруулалтыг Америк даяар зохион байгуулж, хийсэн. Уг шоуны шалгаруулалтад орох хүсэлтэй 20 мянга гаруй хүүхдээс 5000 хүүхэд орох эрхээ авч, өрсөлдсөн” тухайгаа хэлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж