Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон | News.MN

Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Ангараг дээр хөл тавих анхны хүн Алисса Карсон

Хүн төрөлхтөн агаар мандлаас гарч, сансрын уудмыг эзэмших агуу их хүсэл мөрөөдөл тээн урагшилсаар байгаа билээ. Хэрэв эх дэлхий ачааллаа дийлэхээ больж, хүмүүс өөр гариг руу нүүдэллэхээс өөр аргагүйд хүрвэл хамгийн боломжтой гариг нь Ангараг хэмээн үзэж, тус гаригийг судалж эхлээд байгаа юм. Ингээд долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг "ХҮМҮҮС" булангийнхаа энэ удаагийн дугаарт Ангараг гариг руу аялах анхны хүн болохоор бэлтгэгдэж буй NASA-ийн дадлагажигч Алисса Карсоныг онцолж байна.


Одоохондоо хэний ч хөл хүрээгүй Улаан нүдэн гаригийг дэлхийн томоохон гүрнүүд өөрсдийн хөлгөө илгээн судалж байна. АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA 2033 онд анхны хүнийг тус гариг дээр газардуулахаар ажиллаж байгаа юм. Энэхүү хүндтэй даалгаврыг биелүүлэхээр өдгөө дөнгөж 20 настай Алисса Карсон гэх бүсгүй бага наснаасаа тус агентлагт бэлтгэгдэж байна. Түүнээс гадна зургаан сансрын нисэгч үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа ч тэр хамгийн залуу нь юм.

Ангараг гариг нь дэлхийгээс 65 сая километрийн зайд байрлах нарны аймгийн дөрөв дэх том гариг билээ. Алисса тус гаригт хүрэхэд ойролцоогоор гурван жил шаардлагатай бөгөөд тэрбээр 29 насандаа түүхэн даалгавраа биелүүлэхээр дэлхийгээс хөөрөх юм.

ААВЫН ОХИН

Алисса Карсон нь 2001 оны гуравдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Луйзиана мужийн Хаммонд хотноо Берт Карсоны охин болж мэндэлжээ. Алисса анх гурван настай байхдаа ”The Backyardigans” телевизийн шоуг үзээд сансрын нисэгч болох мөрөөдөлтэй болсон байна. Ноён Берт Карсон охиныхоо мөрөөдлийг бодит болгохоор цаг үргэлж дэмждэг байсны ачаар өнөөдрийн энэ амжилтад хүрч чадсан гэнэ.

Түүний эцэг Бертийн хувьд охиноо ганцаараа өсгөсөн бөгөөд гэрэл зурагчин, видео графикч мэргэжилтэй хүн ажээ. Охиноо өсгөхийн хажуугаар тэр насаараа дэлхийгээр аялсан нэгэн гэнэ.

Берт Карсон охиноо 2008 онд долоон настай байхад нь АНУ-ын Сансар огторгуйн кемпэд оруулжээ. Үүний дараа тэр NASA-гийн Сансар огторгуйн бүх кемпүүдээр зочилсон анхны хүн болсон юм. Таван жилийн дараа гэхэд Алисса NASA-гийн сансрын хөтөлбөрийг 14 төвөөр зочилж байж гүйцээж чаджээ. NASA-ийн өндөр босгыг давахын тулд тэр бүх хичээлээ Англи, Франц, Испани, Хятад хэл дээр үзэж дуусгасан байна. Мөн тэрбээр сансрын нисэгчдийн “Advanced Possum Academy” холбоонд элссэн хамгийн залуу гишүүн болсон ба энэ хооронд ахлах сургуулиа ч амжилттай төгссөн байна. Алисса өдгөө Флоридагийн технологийн хүрээлэнд астробиологийн чиглэлээр суралцаж байгаа ба үүнээс өмнө “Embry-Riddle Aeronautical” их сургуульд сансрын физиологийн чиглэлээр суралцсан юм.

Түүнд тулгарч буй гол асуудал нь тэр хэзээ ч гэрлэж, хүүхэдтэй болох боломжгүй. Гэхдээ тэр хүн төрөлхтнийг хэзээ нэгэн өдөр аварч мэдэх даалгаврыг биелүүлэхийн тулд үнэнтэй эвлэрч, бэлтгэл сургуулилалтаа шаргуу хийсээр байгаа аж. Мөн өмнө нь нэг ч хүн Ангараг руу аялж байгаагүй учир түүнд ямар эрсдэл тулгарахыг хэн ч тааж мэдэхгүй. Гэсэн ч тэр нэгэнт шийдсэн, хүсэл мөрөөдлөө олсон учир гаргасан шийдвэрээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ ярьж байв.

Тэрбээр чөлөөт цагаараа өөрийнхөө үеийн хүүхэд залууст сансар огторгуйн тухай болон сансрын нисэгч болох тухай олон нийтийн лекц, ярилцлага тогтмол зохион байгуулсаар иржээ.

Түүчнлэн олон улсын сансар судлалын хурал цуглаанд байнга оролцдог байна. Хамгийн сүүлд тэр шинэ оны эхний өдөр болсон "Дэлхий дээрх Марс" олон улсын цахим хуралд оролцож, өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм. Энэхүү хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран зохион байгуулсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

batka 2021-01-14 66.181.161.29

hoorhon naizdaa amjilt huseyyy

Avatar

Зочин 2021-01-14 31.220.40.163

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-14 31.220.40.163

!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

654654 2021-01-14 202.21.108.39

АНУ агуу юмаа

Avatar

Төгөлдөр 2021-01-14 66.181.178.22

Бахархмаар юмаа. Шинэ үеийнхэн үнэхээр том зүйлс тэмүүлдэг болж. Бид бүхнийг шинжлэх ухааны үндэстэй ярих хэрэгтэй. Нарны аймгийн бусад гарагт амьдрал бүтээх гэдэг бол холын хийсвэр мөрөөдөл биш гэдгийг дэлхий ертөнц үгүйсгэгчдийн шүүмжлэхээс үл хамаараад хэдийнээ ойлгоод хөдөлж эхэлсэн байгаа. Шинлэх ухаанд дурла. Тэгсэн цагт үгүйсгэх битгий хэл, өөрийнхөө ахархан бодлоос ичих вий!

Avatar

Гагаринг 2021-01-14 192.82.75.179

Гагаринг Оросууд Сарлуу буцаж ирэх боломжгүй нэг талын нислэг хийлгээд алчихсан шүү дээ тэрэнтэй л төстэй юм гялс нэг хүүхэд хийчээд явбал магад өндгөн эсийг нь авч үлдэж байгаа байхалдаа

Avatar

ОНОМ 2021-01-14 66.181.176.131

солиороол. өөрт нь гоё л байдаг юм болов уу. Чи ийм юм ярьж байхдаа юу мэдэрдэг вэ. Лам Королёвын дайны хүн шиг өөрт чинь сэтгэгдэл төрдөг үү. Эсвэл Хуршев уу?

Avatar

Зочин 2021-01-14 175.223.31.53

ангараг хүртэл сансарын хөлөг 6 хан сар явж байгаашдээ юун 3 жил нисэх вэ

Avatar

ОНОМ 2021-01-14 66.181.176.131

Хэхэ… 6 сар 3 жил энэ тэр гэж маргах. Орбитоосоо л хамаарна. Сансрын бүх хөдөлгөөн зөвхөн эллиптик орбитоор явна. Тиймээс нэг мөр тийм хугацаан явна гэж хэлэх боломжгүй. Тухайн үеийн байрлал, гариг эрхэс, нарны байрлал зэргээс хамааран янз бүрийн траектор байж болно. Ер нь бол хамгийн багадаа 1 жил гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс сүүлийн мэдээгээр хятадын проб .6 сар нисэж байна. Тэдэн км ойртлоо энэ тэрээс өө 6 сар явдаг юм байна гэж ойлгож болохгүй. Мэдэхгүй юмаа л эргэцүүлж байж бичдэг баймаар

Avatar

Зочин 2021-01-14 49.181.173.44

Erguuthee boliochee. Odoo ochij bga n jijighen yumnuud. Hun hurgeh n tom hemjeetei udaan aylana. Uher mongol gedeg unen yum bn

Avatar

No 2021-01-14 178.162.197.67

Энэ охин нисэхгүй, очихгүй! Инстаграм, фэйбүүк од гэдэг шиг сошиал од шүү дээ. Очно ниснэ гээд байгаа нөхдүүд сайн уншиж ойлгож судламаар юм.

Avatar

хэхэ 2021-01-14 66.181.186.163

ХОРВООГИЙН ХОСГҮЙ ГУТРАНГИ ГЭДЭГ ЧИНЬ ЧИ

Avatar

Зочин 2021-01-14 192.82.75.79

Манайхаас бас хэдэн нөхөд Ангараг яриад нисчих дөхөөд байгаа билүү. Тэр хэдэн гар Ангараг руу явцгаавал таарна.

Avatar

хэхэ 2021-01-14 66.181.186.163

ХҮНИЙ ХҮҮХЭД АНГАРАГ ГЭЖ ЯРЬЖ ЯВАХАД ЧИ ҮМХИЙ ХАНХЛУУЛААД ХАР АМИА ХООХОЙЛЖ СУУХ

Avatar

Зочин 2021-01-14 192.82.77.136

Чи цуг нисээч, очоод жарганаштээ. Мань нь яахвээ Монголдоо малаа хариулаад үлдэe.

Avatar

Зочин 2021-01-14 192.82.76.12

Batlaga nisvel Mongol yalna kh kh kh

Avatar

Зочин 2021-01-14 203.91.115.45

Хүнтэй сууж гэж бичнэ.

Avatar

Зочин 2021-01-14 64.119.16.5

СҮНСЭЭРЭЭ ОЧИХОД БОЛНО ШҮҮ ДЭЭ! ЗААВАЛ ТЕХНОЛОГИ ХӨГЖӨӨГҮЙ БАЙХАД ЗАЛУУ ХҮҮХДИЙГ ЗОЛИОД ЯАХНАВДЭЭ! ОЧООД ТЭГЭЭД ҮХСЭН АЦАА ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ??????????

Avatar

Зочин 2021-01-14 202.9.46.89

аа ха ха

Avatar

Зочин 2021-01-14 202.55.188.83

Шинжлэх ухааны шинэ нээлт болгон золиос гаргадаг юм…таны өдийд амьд арзайж байгаа чинь хүртэл тэртээх өмнөх үеийн өчнөөн золиосын үр дүн шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-14 64.119.16.5

Та нарын хөгжил Дэлхий Ээжийг алаад одоо Ангараг гаригийг алахаар явж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж