Гэмтэл согог судлалын үндэсний төвд хоногт эмнэлгийн тусламж авах иргэдийн тоо хөл хорионы үеийнхээс нэмэгджээ. Тус төвөөр хөл хорионы үед хоногт дунджаар 100-130 орчим иргэн үйлчлүүлдэг байсан бол өчигдрийн байдлаар 226 иргэн осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Өнгөрсөн хоногт яаралтай 126 мэс засал хийгдсэн бол 797 иргэн яаралтай тусламж авчээ. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шинээр 33 хүүхэд мэндэлсэн байна.ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн амбулаториор 2255 иргэн үйлчлүүлжээ.
Б.ЦЭЦЭГ