Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй мРНХ технологиор ажилладаг Covid-19 цар тахлын эсрэг хоёр вакцины нэгийг нь бүтээсэн биотехнологийн Moderna компани шинэ технологио ашиглан 2021 онд гурван шинэ вакцин бүтээхээ зарлажээ. Тэдгээр нь ХДХВ, Нипих вирус, улирлын томууны эсрэг вакцинууд байх аж. Тус компанийн цар тахлын эсрэг бүтээсэн вакцин нь түүхэндээ хамгийн хурдан хугацаанд өндөр үр дүнтэй бүтээгдсэн вакцинуудын нэг болон бичигдсэн юм.
мРНХ технологиор бүтсэн вакцин бусад энгийн, уламжлалт вакцинуудаас эрс өөр замаар үйлчилдэг. Тухайлбал, уламжлалт вакцинууд идэвхгүй болгосон вирусийг хүний биед тарьдаг бол шинэ технологи нь вирусийн мРНХ буюу генийн мэдээллийг ашиглан биед вирусийнхтэй ижил протейн үүсгэж, улмаар дархлааны тогтолцоонд таниулдаг юм. Мөн шинэ технологи нь хүний өөрийн ДНХ-д нөлөөлөхгүйгээр хүний өөрийн байгалийн биеийн эсэргүүцлийг сэргээдгээрээ давуу талтай гэнэ.
Moderna компанийн шинээр бүтээх гэж буй томуугийн эсрэг вакцин нь зөвхөн улирлын чанартай ханиад төдийгүй SARS-CoV2 вирусээс давхар сэргийлэх чадвартай байхаар төлөвлөгдөж байгаа аж. Харин ХДХВ-ийн эсрэг вакциныг Билл Гейтсийн сантай хамтран бүтээж байгаа бөгөөд эхний шатны хүн дээрх туршилтыг энэ жил эхлүүлэх зорилготой ажиллаж байгаа гэнэ. Харин Нипах вирус бол Энэтхэг, Бангладеш, Малайз, Сингапурт тархсан тархи гэмтээдэг вирус юм.
Шинэ мРНХ технологи нь жинхэнэ вирусийг ашиглах шаардлагагүй учир өөр өөр вирусийн вакцинд зориулан хөрвүүлэх, программчлахад илүү амар гэдгээрээ ирээдүйн вакцины салбарт тун ашигтай технологи хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: TECHCRUNCH
Dadisa 2021-01-14 66.181.161.48
Fuck bitch asshole
зочин 2021-01-14 64.119.19.87
you are fucking bicth
orosuud hiisen bgaa ch dee.. 2021-01-14 103.212.118.128
orosuud ali ert hiisen ch dee.. baruuniihan odoo l hiij bnaa.
зочин 2021-01-14 64.119.19.87
sh aagaad bgaarai, haana bna ter ni, orosoor duuren doh, sonoj bgaa azgui ard tumen.
Ovgon 2021-01-14 64.119.19.87
Buh yum sain muu 2 taltai, covid-iin noloogoor doh-iin vaccine buteeh arga zam neegdsen geed baruunii medeelliin heregsleer deer garch basan ene baij.
Зочин 2021-01-14 66.181.161.15
Хятадаас вакцин хийчихлээ гэсэн мэдээ гарахгүй бна. Хятад барууны орнуудаас бүх юмаараа маш хол хоцорсон гэдэг нь энүүгээр мэдэгдэж бна. Харин сайн хуулбарладаг юм байна.
Зочин 2021-01-14 202.126.90.14
за ингээд вакцины шинэ технологи бүтээлгэсэнээрээ Ковид Хүн төрлөхтөнд тусаллаа даа