Ерөнхийлөгчийн “захиалга” ба прокурорын мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн “захиалга” ба прокурорын мэдэгдэл

Ерөнхийлөгчийн “захиалга” ба прокурорын мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс мөнгө оруулж ирж, иргэдэд нэг сая төгрөгийн бэлэн мөнгө тараах хуулийн төсөл өргөн бариад буй. Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 9 сарын турш хязгаарласан, нийт 38 хоног бүрэн зогсоосон зэргээс үүдэн айл өрхүүдийн амьжиргаагаа залгуулдаг орлого нь тасалдах, огт орлогогүй болох, үндэсний үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсэж, улс орны эдийн засаг туйлдан, сэргээн босгоход туйлын хүнд нөхцөл байдал үүсээд байна. Иймд “өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх Covid-19 халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байсан юм. Ийн хуулийн төсөл өргөн барьсны дараа Ерөнхийлөгч МҮОНРТ-ээр ярилцлага өгч, одоогоор оффшор бүсээс мөнгө орж ирээгүй, ирвэл ингэж иргэдэд тараа гэдгийг нь би зохицуулахаар хуулийн төсөл өргөн барьсан гэж хэлж байв. Гэвч  үүнтэй холбоотойгоор Засгийн газар, тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс ямар ч мөнгө Монгол Улсын дансанд орж ирээгүй гэдгийг удаа дараа тодотгосон.

Ийн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Сангийн сайдын мэдэгдэл талцуулж, олон нийтийн дунд шүүмжлэл хүлээгээд байсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар АТГ-аас тодорхой мэдээлэл хийхийг “шаардаж” байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөсөн. Харин өчигдөр Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж, оффшортой холбоотой шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөв. Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлснээр оффшорын хэргээр 23 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, “Оффшор бүс, гадаадын оронд хууль бус хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна” хэмээсэн юм. Улсын ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгчийн хэлээд байгаа оффшор бүсээс орж ирэх, оруулж ирэх асуудал хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа гэдгийг нотолсон, Ерөнхийлөгчийн “захиалга” байв.

Мэдээж оффшор бүсээс мөнгө оруулж ирэх ажил урт хугацаанд шалгагдаж, гадаадын хуулийн байгууллагатай хамтран ажиллах нүсэр ажил. Гэхдээ хэн нэгнийг улс төрийн зорилгоор буруутгахгүй, хуулийн дагуу зөв шалгах нь хамгаас чухал.

Прокурор мэдэгдэл хийчихсэн, Ерөнхийлөгч хуулиа өргөн барьчихсан. Харин одоо эрх баригчид, УИХ юу хийхээс олон зүйл шалтгаална. УИХ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж, дэмжих үү эсвэл гэдэг хариулт үлдэж байна. Мэдээж оффшортой холбоотойгоор шалгагдаж байгаа хэргүүд дунд МАН, АН-ынхан аль аль нь байгаа учраас улс төрийн өнцгөөс эрх баригчид энэ хуулийг хэлэлцэнэ гэдэг том асуудал. Авлигачдыг хамгаалсан нэр зүүх үү эсвэл гээд олон асуудал хөвөрнө. Эрх баригчид хэрхэхээс таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ч нөлөөлж болох юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж