Навальный ямар ч аюулыг үл тоон нутаг буцна гэв

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Навальный ямар ч аюулыг үл тоон нутаг буцна гэв

Навальный ямар ч аюулыг үл тоон нутаг буцна гэв

Кремлийг эсэргүүцэгч Алексей Навальный энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 17-нд Орос орондоо буцаж очих болсон талаар бид мэдээлсэн. Тэрбээр наймдугаар сард хордсоноосоо хойш Германд байгаа бөгөөд одоо нутаг буцвал тэнсэн харгалзах ялынхаа хугацаанд хил давсан хэргээр шоронд орж ч болзошгүй билээ. Навальный тус шийдвэрээ өчигдөр/2021.01.13/ зарласан бөгөөд энэ нь түүнийг Владимир Путины эсрэг улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх гэсэн зорилгыг илэрхийлэхээс гадна Оросын эрх баригчдад цаашид түүнтэй хэрхэн харьцах талаар толгойгоо гашилгах асуудал болж байна.

Тэрбээр Путин өөрийг нь захиалгатайгаар Новичокоор хордуулсан хэмээн үзэж байгаа бөгөөд Герман улсад эмчилгээ хийлгэн эсэн мэнд болсон билээ. Зарим дэмжигчид нь түүнийг аюулгүй байдлын үүднээс Орост эргэн ирэхгүй байхыг ятгаж байгаа гэнэ. Харин Путин эрх баригчдыг төлөөлөн Навальныйг хордуулах захиалга өгөөгүй хэмээн мэдэгдэж “Хэрвээ Оросын эрх баригчид түүнийг алахыг хүссэн бол аль хэдийн алчих байсан юм” хэмээн ярьсан билээ. Мөн Кремлийн зүгээс Навальныйг хордсон талаар ямар ч нотлох баримт байхгүй хэмээж, түүнийг хэзээ ч чөлөөтэй нутагтаа ирж болно хэмээн мэдэгдсэн юм.

Өдгөө 44 настай Навальный бараг л бүрэн эдгэрсэн бөгөөд Орост эргэн очвол хүлээж буй аюулыг ухамсарлаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Нутаг буцах эсэх нь хэзээ ч сонголт байгаагүй. Учир нь би хэзээ ч нутгаа орхиж яваагүй. Би Германд эрчимт эмчилгээний тасагт өөрийн дураар ирээгүй. Тэд намайг алахыг оролдсон болохоор л энд ирсэн юм. Путины ажилчид урьдынх шигээ надад элдэв хэрэг тохох гэж байна. Гэхдээ тэд тэндээ юу хийж байгаа нь надад сонин биш, Орос бол миний эх орон. Москва бол миний хот. Би түүнийгээ санаж байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж