Нийслэлийн хэмжээнд коронавируст “covid-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдөр /2021.01.14/-өөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо.
Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Иймд дээрх шинжилгээний төвүүд цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Badarch taxar 2021-01-14 192.82.76.45
Uhaalag utasgvi bsan ch hereglej chaddaggvi hvmvvs yah we ted nar l kowidtei bga toohchgvi medehchgvi taraagaad yawaad bga aa