Хөл хориог сулруулснаар гэр бүлийн хүчирхийллийн тоо эрс өсчээ | News.MN

Хөл хориог сулруулснаар гэр бүлийн хүчирхийллийн тоо эрс өсчээ

Хөл хориог сулруулснаар гэр бүлийн хүчирхийллийн тоо эрс өсчээ

Хөл хориог сулруулснаар гэр бүлийн хүчирхийллийн тоо эрс өсчээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.01.13/ нийт 1913 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1536 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 177 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 21, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 55, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 163, хүний биед халдсан 105, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 122 тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 275 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 164 тохиолдол гарчээ.

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн 140, согтуугаар машин жолоодсон 59, олон нийтийн газар танхайрсан 159, эрүүлжүүлэгдсэн 320, хүний биед халдсан 71 тохиолдол бүртгэгдэж байжээ. Гэтэл нэгдүгээр сарын 11-ээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өмнө буюу нэгдүгээр сарын 10-нд гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол, согтуугаар машин жолоодсон 38 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 86 байжээ. Үүнээс харахад хөл хорионы дэглэм буурахаас өмнө гэр бүлийн хүчирхийллийн 88 тохиолдол бүртгэгдэж байсан бол өчигдөр л гэхэд 177 тохиолдол болж хоёр дахин нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Piz 2021-01-14 59.153.85.108

Zaisan garch deerem hiildee lalruudaa !! Kkk yaduu hynees uygiin avhiin be??

Avatar

Зочин 2021-01-14 31.220.40.163

—– Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

зочин 2021-01-14 192.82.76.215

Хоолны мөнгөгүй болсон хүмүүс араатан шинжиндээ орох нь тодорхой

Avatar

Зочин 2021-01-14 124.158.66.202

Gol sanaa ni yu ym ahiad hol horio togtooy gh gd bgamuu mal@a

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.151

Араатан шинжийн авиртай хүн биш баймаар хүний оронцгууд л уяанаасаа алдуурахаар цусанд нь байдаг араатан төрх нь гарч бгаа нь ойлгомжтой.Гудамж зам цэвэрлүүлж ууланд аваачиж мод бэлтгүүлж лус савдагтай уулзуулж хашраах нэг арга бн даа!

Avatar

ard 2021-01-14 192.82.68.75

Yamarch hereggui erguu yam bichih yam uur bichih yam oldohgui bol chimeegui suuj bh heregtei hul horio sularsnaas bolj gemt hereg ihesseniig yamar uher chamd muuruv tegeed yu gej yuch hiihgui gertee horiond suugaad bai geh gee yu tegeed mongolchuud etssiin dundee muhuh uu

Avatar

Badarch taxar 2021-01-14 192.82.76.45

Orhod bga hoorondin zoroldoon hereldeeniig ger bvliin hvchirhiilel gedeg yum hotod odort 200000 hvchirhiilel garch bga

Avatar

Хүмүүн 2021-01-14 202.131.244.210

Архийг хорьж байгаад чөлөөлөхөөр нэг хэсэг хагссан улсууд уусан байж таараа, гэртээ хоригдож байсан нөхдүүд гадуур гараад ирсэн байж таараа, нэг хэсэгтээ хэргийн тоо нэмэгдэх нь мэдээж. Тэглээ гээд архийг утга учиргүй хорьсоноор, хүмүүсийг гэрт нь хорьсоноор гэмт хэргийн тоо богино хугацаанд буурах боловч, урт хугацаанд хэзээ ч үндсээр нь шийдэхгүй, харин ч цаашдаа нэмэгдэнэ. Ямар зорилготой мэдээ вэ? Архийг хорь, хөл хориог сунга гээд байгаа юмуу?

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.92

эзэн нь даалгавар өгөөд бдаг юм уу, энэ сайт ер нь л хөл хориог дэмжээд бдаг

Avatar

Зочин 2021-01-14 64.119.26.246

Сулруулахаар нэмэгдээд л, чангалахаар бас нэмэгдээд л…

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.92

шал тэнэг юм бичих юмаа. наад бичиж байгаагаа ойлгож бга юм уу? гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэр томёоноос чин болж олон гэр бүл салж хүүхэд өнчирч бга шүү!

Avatar

Зочин 2021-01-14 203.91.118.150

Гэр бүлийн хүчирхийлэл чинь угаасаа хөл хорио байсан байгаагүй л хийгдэж байдаг биз дээ. Сулруулахаар нэмэгдээд гэдэг нь юу гэж үг вэ. Хөл хориотой байхад бас хүчирхийлэл нэмэгдлээ гээд байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж