Монгол Улсын Засгийн газар 2021 оны нэгдүгээр улиралд багтаан эхний ээлжийн хүмүүсээ вакцинжуулахаар ажиллаж байгаа. Засгийн газар хэлэлцээр хийж, Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин оруулж ирэх ажил үргэлжилж байгаа.
Тэгвэл “Монос” группийн эзэн, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг вакцины асуудалд ихэд санаа зовж буй бололтой. Тэрбээр өөрийн компаниар дамжуулан вакцин оруулж ирэх ажлыг ч хөөцөлдөж байгаа гэнэ. Тэрбээр энэ талаараа “Монгол Улсын Засгийн газар вакцинаа захиалсан юм уу. Би ч захиалгаа хөөцөлдөөд завгүй л байна. Ковакс хөтөлбөрт найдаад сууж болохгүй, Монгол бол Африк биш” хэмээн жиргэжээ. Түүний хэлсэнчлэн Монгол Улс дан ганц Ковакс хөтөлбөрт найдахгүйгээр бүх талаар вакцин оруулж ирэх, иргэдээ вакцижуулах ажилд анхаарлаа хандуулах нь тун чухал зүйл болоод буй.
Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын хэлсэнчлэн эхний ээлжинд Ковакс хөтөлбөрийн хүрээнд хэр хэмжээний вакцин оруулж ирэх нь тодорхойгүй байгаа ч эмч, эмнэлгийн ажилчид, хавдартай хүмүүс зэрэг эрсдэл өндөртэй хүмүүсийг вакцинд хамруулна гэдгээ мэдэгдээд буй.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ