Ханх суманд өглөө 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | News.MN

Ханх суманд өглөө 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд өглөө 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ханх суманд өглөө 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөлаймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 308 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус сумын Ходон багийн “Нуурт гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн 10:21 цагт 3.6 магнитуд, 12:00 цагт 3.8 магнитуд, 14:48 цагт 3.7 магнитуд, 18:06 цагт 4.0 магнитуд, 19:10 цагт 4.8 магнитуд, 20:01 цагт 3.8 магнитуд, 21:32 цагт 3.6 магнитуд, нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагдсан.

Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаар захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон гэж албыхан мэдээлэв.

Сануулахад, энэ удаагийн Хөвсгөл орчмын газар хөдлөлт ойролцоогоор 100 гаруй удаа давтагдана гэдгийг албаныхан тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-14 31.220.40.163

>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Мөнхсайхан 2021-01-14 192.82.68.68

Хэрвээ үнэхээр газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдэж байгаа бол эрсдэлтэй бүсээс иргэдээ түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэх эсвэл иргэдэд урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, судалгаа хийх /сейсмографик хэмжигч байршуулах/, идэвхижилтийн бүсэд дуут дохиолол байршуулах, бэлэн байдал зарлах, эрсдлийн үнэлгээ хийх г.м арга хэмжээг авмаар юм. Одон орон геофизикийн хүрээлэн болон ОБЕГ чимээгүй байгааг бодоход тэсрэлттэй газар хөдлөлт болохгүй гэсэн итгэл үнэмшил байна гэж ойлгох уу.

Avatar

Мөнхсайхан 2021-01-14 192.82.68.68

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМАНД ОЙРЫН ХУГАЦААНД ХЭД ХЭДЭН УДААГИЙН ДАВТАЛТТАЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДЭЭД БАЙНА. ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН ОНОЛЫН ХУВЬД ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ЮМ БОЛ МЭДЭХГҮЙ БАЙНА. ШИНЖЛЭХ УХААНЫ БАРИМТАТ КИНО ДЭЭР ХАРАХАД ИХЭНХДЭЭ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ОЛОН ДАВТАЛТ НЬ ГАЗРЫН ТЕКТОНИК ХҮЧНИЙ ИДЭВХИЖИЛ ААЖМААР НЭМЭГДЭЖ БАЙГААГ ИЛЭРХИЙЛДЭГ БӨГӨӨД ЭНЭ НЬ ТЭСРЭЛТТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ ҮҮСЭХИЙГ ИЛЭРХИЙЛДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ.

Avatar

Ж 2021-01-14 192.82.68.68

АНХААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж