ОБЕГ: “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

ОБЕГ: “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарчээ

ОБЕГ: “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарчээ

Онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн болон осгож, төөрсөн, аврах ажиллагаа явуулсан хоногийн мэдээг тоймлон хүргэж байна. Тодруулбал,

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан.  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:28 цагт очиход иргэн Э-ын “Соната-6” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Ц-ийн 5х10 метрийн хэмжээтэй ”Цаст” хүнсний дэлгүүрийн 2х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Холбоо толгойн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15:43 цагт очиход иргэн Д-ын 10×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гараашийн хана, тааз, “Соната 5” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 23:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:48 цагт очиход иргэн А-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөвөр 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид1.5 км замыг туулан 01:41 цагт очиж, иргэн С-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 02:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:56 цагт очиход иргэн Б-ийн Лексус RX-450 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
  • НийслэлийнСүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:46 цагт очиход тус үйлдвэрийн барилгын таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Мөн нийслэлийнБаянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.

Завханаймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ногоон тугийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ автомашин нь эвдэрч, 2 хүн осгох гэж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 05:50 цагт тус аймгийн Цагаанхайрхан сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Сузуки Кэи” загварын дунд оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ нь эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж, иргэн Б /32 настай, эрэгтэй/, М/32 настай, эрэгтэй/ нарыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж