Талийгаач охины хойд эцгийн гэм бурууг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Талийгаач охины хойд эцгийн гэм бурууг шүүх хурал хойшлов

Талийгаач охины хойд эцгийн гэм бурууг шүүх хурал хойшлов

НЭМЭЛТ:

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.01.14/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болохоор товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.


ТАЛИЙГААЧ ОХИНЫ ХОЙД ЭЦГИЙН ГЭМ БУРУУГ ШҮҮНЭ

Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2020 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.01.14/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд болно. Шүүх хурал шинэ оны өмнөхөн болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түр хойшлогдоод байжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан, эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач охины хойд эцэг нь хэргээ хүлээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Талийгаач охин өөрөө эмнэлгийн Яаралтай түргэн тусламжид дуудлага өгсөн ч харамсалтай нь тусламж авч амжилгүй нас барсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тэрээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан. Тухайн үед холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа сайн хийгээгүйгээс хүүхдийн амь нас хохирсон талаар шүүмжлэл дагуулж байв. Одоо талийгаач охины ар гэрийнхэнд хорооны хамтарсан баг 14 хоногт нэг удаа хяналт тавьж, ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

Дашрамд дурдахад, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа есдүгээр сарын 22-нд УИХ-ын гишүүдэд энэхүү хэрэг явдалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байна” гэж мэдээлж байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж