БГД-ийн 4, БЗД-ийн 17-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч эхэллээ | News.MN

БГД-ийн 4, БЗД-ийн 17-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч эхэллээ

COVID-19

БГД-ийн 4, БЗД-ийн 17-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч эхэллээ

БГД-ийн 4, БЗД-ийн 17-р хорооны иргэдээс PCR шинжилгээ авч эхэллээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “covid-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдөр /2021.01.14/-ийн 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж байна.

2021 оны 0нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж буй тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг  цуцлах юм. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “covid-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ. Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж