Конгрессийн ордныг Үндэсний Гвардын цэргүүд манаж хонов

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Конгрессийн ордныг Үндэсний Гвардын цэргүүд манаж хонов

Конгрессийн ордныг Үндэсний Гвардын цэргүүд манаж хонов

Энэ сарын эхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулах Конгрессийн хурал болж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг баталгаажуулсан билээ. Гэтэл сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Трампыг дэмжигчид Конгрессийн ордон руу дайран орж, үймээн самуун дэгдээж, таван хүн нас барсан юм.

Тус улсын сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгч Трампыг иргэдийг хүчирхийлэлд уриалан дуудаж, эмх замбараагүй байдал үүсгэхэд нөлөөлсөн хэмээн буруутгаж, түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах импичментийг эхлүүлсэн билээ. Трампад итгэл үзүүлэх эсэх санал асуулга өнгөрсөн шөнө болсон ба энэ үеэр тус улсын Үндэсний Гвард буюу дотоодын цэргийн алба хаагчид болзошгүй эрсдэлээс хамгаалан Конгрессийн ордныг манаж хоножээ.

Тус улсын эрх баригчид ирэх долоо хоногт болох шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр өргөн хүрээний эсэргүүцэл гарч магадгүй байгаа учир Үндэсний Гвардын цэргүүдийг нийслэл Вашингтон болон ойролцоох хотуудад байршуулах шийдвэр гаргасан юм. Бямба гариг гэхэд Вашингтонд 10 мянган цэрэг оруулах бол тангараг өргөх өдөр хүртэл нийт 20 мянган цэргийг байрлуулах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж