Трамп 2 удаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч боллоо | News.MN

Трамп 2 удаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч боллоо

Трамп 2 удаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч боллоо

Трамп 2 удаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч боллоо

Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр удаа импичмент зарлуулсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болон түүхэнд бичигдлээ. Түүнийг АНУ болон түүний засаг захиргааны байгууллагуудын аюулгүй байдалд ноцтой аюул учруулахад нөлөөлсөн, ардчилсан системийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн, засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхэд саад хийсэн, Капитолийн ордонд хууль бус үймээн дэгдээхэд иргэдийг турхирсан, хүчирхийлэлд уриалан дуудаж, хүний ​​амь эрсдэхэд хүргэсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Төрийн өндөр албан тушаалтныг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоо гэж хэлж болно.

Үүнд, Ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүд хамаарна. Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрх зүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. АНУ-д Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим санал хураасны дараа Сенатын танхим эцэслэн шийддэг.

Энэ сарын 6-ны өдөр Конгрессийн танхим хуралдаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены ялалтыг баталгаажуулсан юм. Гэтэл сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Дональл Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн юм. Улмаар АНУ-ын сөрөг хүчнийнхний зүгээс Ерөнхийлөгч Дональд Трампыг эмх замбараагүй байдалд иргэдийг турхирсан хэмээн буруутгаж, түүний эсрэг импичмент ажиллагааг эхлүүлсэн. Эхэндээ Ардчилсан намынхан түүнийг Үндсэн хуулийн 25-р Нэмэлт өөрчлөлтөөр олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалсан гэх шалтгаанаар хугацаанаас нь өмнө огцруулахыг оролдсон ч бүтээгүй юм. Кабинетын гишүүдийн олонх дэмжвэл Трамп хугацаанаасаа 12 хоногийн өмнө огцрох байв. Гэхдээ энэ ажиллагааг эхлүүлэх эрхтэй хүн нь түүний дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг Майк Пэнс. Мэдээж Майк Пэнс энэ санаачлагыг дэмжээгүй.

Ийнхүү эхний төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн сөрөг хүчин Даваа гаригт /2021.01.11/ импичментийг дахин эхлүүлсэн юм. Ардчилсан нам 2019 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг Украинтай холбоотой асуудлаар анхны импичментийг эхлүүлж байсан ч Сенатын танхимд Бүгд найрамдах нам олонх учир Трамп Цагаан ордондоо үлдэж байв.

Эхний шатны санал хураалт буюу Төлөөлөгчдийн танхимын санал хураалтаар 232 төлөөлөгч Трампын эсрэг санал өгсөн бол 197 нь Трампыг үлдэх ёстой гэж үзжээ. Эсрэг санал өгсөн төлөөлөгчдийн дотор түүний өөрийнх нь Бүгд найрамдах намын 10 төлөөлөгч ч багтжээ.

Төлөөлөгчдийн танхим нийт 435 суудалтай ба үүний 222 нь Ардчилсан намын гишүүн бол 211 нь Бүгд найрамдах намын гишүүн юм. Одоо Трампыг бүрэн эрхийнх нь хугацаанаас долоо хоногийн өмнө огцрох эсэхийг Сенатын танхим хэлэлцэн шүүх ёстой. Хэдийгээр Ардчилсан нам завсрын сонгуульд ялалт байгуулж, Сенатын танхимын олонхыг бүрдүүлсэн ч шинээр сонгогдсон сенаторууд тангараг өргөөгүй байгаа тул одоогоор Бүгд найрамдах нам олонхыг бүрдүүлсэн хэвээр байгаа юм.

Мөн Сенатын танхимын олонхын бүлгийн Митч Макконнелл Трампын гэм буруутай эсэхийг хэлэлцэх хурал ирэх долоо хоногт эхлэх боломжгүй хэмээн Төлөөлөгчдийн танхимын санал хураалтын дараа мэдэгджээ. Тиймээс Трамп хугацаанаасаа өмнө огцрохгүй байх боломжтой болж байна гэж ойлгож болох юм. Митч Макконнеллын хэлснээр өмнө нь Ерөнхийлөгчийн эсрэг импичментийг Сенатын танхим гурван удаа хэлэлцэхэд эхнийх нь 83, дараагийх нь 37, сүүлийнх нь 21 хоног үргэлжилж байжээ. Тиймээс цаг хугацааны хувьд ч Сенат ирэх долоо хоногт Трампыг огцруулах боломжгүй гэсэн үг юм.

Эх сурвалж: CNN, BBC, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-14 133.41.91.83

импичмент гэж Монгол үг байдаггүй юм тэнэг бацаан минь. Энд тэндээс юм хулгай шаахдаа Монгол хэлрүүгээ эвтэйхэн хөрвүүлж сур мэдэв үү. Шүүхэд дуудах, буруушаах гэх мэт Монгол үг байдаг юм мал минь.

Avatar

Зочин 2021-01-14 51.15.99.182

Баттулгын татаж буулга зайлцан н**ш доо

Avatar

ст 2021-01-14 88.242.58.22

өөрийгөө өөрийнхөө ерөнхийлөгч ийг өөрөө сонгочихоод одоо хоёр нүүр гаргадаг,,,,чи тэр үед нь хэлэхгүйдээ тэгсэн бол чи ерөнхийлөгч болох байсан даг тэнэг юм болждээ чамд

Avatar

Зочин 2021-01-14 51.15.99.182

Татаж буулгаад дахин нэр дэвшихгүй болго

Avatar

Зочин 2021-01-14 202.131.243.186

МАНАЙХАН ҮНЭН ГЛОБАЛ СЭТГЭЛГЭЭТЭЙ ККК

Avatar

Badarch taxar 2021-01-14 192.82.76.45

Hogshin hvn vheheesee omno yuch hiisen yadag yum trampin zow bsan

Avatar

зочин 2021-01-14 202.179.25.180

Зарлаагүй байхад буруу бичээд байдаг мэдрэл сэтгүүлч вэ. Импичмэнт зарлахаар хэлэлцэж байна гээч

Avatar

Зочин 2021-01-14 66.181.179.14

Эх орноосоо урвагч Трамп!

Avatar

инээд хүрчлээ 2021-01-14 139.5.216.33

па ёстой инээдтэй их мэдэгч кккк

Avatar

ст 2021-01-14 88.242.58.22

трампыг урвагч гэвэл дэлхийн бүх ерөнхийлөгч нар урвагч болох нь тэнэг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж