Амны хаалт, хувийн ариун цэвэр томуугийн өвчлөлийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Амны хаалт, хувийн ариун цэвэр томуугийн өвчлөлийг бууруулав

Амны хаалт, хувийн ариун цэвэр томуугийн өвчлөлийг бууруулав

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн найдвартай арга нь амны хаалт зүүх. Зөвхөн цар тахал бус агаар дуслын замаар дамжих амьсгалын замын бүхий л өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг хүн бүр мэднэ.

Гэхдээ цар тахал дэгдэхээс ердөө жилийн өмнө нийслэлийнхэн амны хаалт зүүх нь бүү хэл ханиаданд дарлуулж, хатгаагаар жилд олон хүн нас барж,  хэвтэрт орохоос нааш тоодоггүй байв. Хүйтний улиралд  хүмүүс амны хаалт зүүх нь бүү хэл бусдын дэргэд ханиаж, найтаахдаа ч ичдэггүй, гудамж талбайд нус цэрээ хаях нь энүүхэнд. Өчнөөн жил ердийн үзэгдэл мэт байсан ухамсаргүй эл үйлдэл covid-19 халдварын нөлөөгөөр засарч, монголчууд ариун цэврийг чанд сахидаг болжээ.

Дэлхий дахины асуудал болсон цар тахал дэгдэх үед Эрүүл мэндийн яамнаас иргэддээ “амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, хүн хоорондын зай барь” хэмээн гуйх нь холгүй зөвлөсөөр.

Хүмүүс ч зөвлөмжийг дагасан нэр зүүж, амны хаалтыг бэлгэ тэмдэг мэт ашиглаж төрийн байгууллага, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ л зүүдэг байсан нь саяхан. Харин одоо дэлхийн улс орнуудтай адил жишгээр нийслэлийнхэн амны хаалт зүүх дадалд суралцаж, цар тахалтай нүүр тулж дасан зохицож амьдрах шаардлага тулгарч байгаа юм.

Өдөр бүр “амны хаалтаа зүү” хэмээн сануулж, зөвлөсний үр дүнд бид бусдаар гуйлгаж, шаардуулахгүйгээр амны хаалтаа зүүдэг болсон нь шинэ амьдралын хэв маягийн нэг хэлбэр болов уу. Үүний нөлөөгөөр жил бүрийн өдийд оргил үедээ хүрдэг томуугийн дэгдэлт буурч байгааг ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцолж байсан.

Түүний мэдээлснээр тархвар судлалын 50 дахь долоо хоногт /2020.12 дугаар сар / томуу, томуу төст өвчлөл улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 1.6 хувийг эзэлсэн нь өмнөх оны /2019 он / мөн үеэс 6.5 хувиар буурсан үзүүлэлт аж.

Мөн сүүлийн гурван жилийн дунджаас 4.9 хувиар бага дүн гарчээ. Тэгвэл он гарснаас хойш буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 22.587 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинээс 7.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголчууд бүх нийтээрээ амны хаалтаа зүүж дадсан, ариун цэврийг сахиж хотын соёлд суралцаж эхлэхэд л томуугийн өвчлөл хүйтний улиралд толгойны өвчин биш болохыг дээрх тоон баримт харуулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын ийгАхлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Томуугийн  улиралд жил бүр өвчлөл их байдаг. Эмч нар иргэдэд амны хаалт зүүхийг уриалж зөвлөж ирсэн. Бид зөвхөн covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхдээ биш томуу томуу төст өвчний дэгдэлтийн улиралд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж дадах хэрэгтэй” гэлээ. Иймд заавал онц аюултай өвчин тархсан үед биш томуугийн улиралд эрүүл мэндээ хамгаалж, бусдыг хүндэлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж ариун цэврээ сахидаг байх нь бид бүхний өдөр бүрийн дадал болох нь чухал байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж