Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна | News.MN

Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Засгийн газар Оюутолгойд хөндлөнгийн шинжээч томилуулна

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн парламент хэлэлцэн баталсан. УИХ-ын Ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” уг тогтоолын төсөл батлагдсанаар "Рио Тинто"-той ширээний ард сууж хэлэлцээр хийх ажилд томоохон алхам боллоо гэж тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байв. Тогтоолыг эргэн сануулахад, түүнд найман чиглэл тусгагдсан бөгөөд төсөл дэх Засгийн газрын эзэмшлийг нэмэлт роялти руу шилжүүлэх хувилбарыг судлах асуудал орсон нь анхаарал ихэд татсан билээ. Учир нь, Засгийн газар төсөл дэх 34 хувийн эзэмшлээ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй. Уг зээл нь 6.5 хувь дээр нэмэх нь LIBOR нөхцөлтэй буюу бараг 10 хувийн хүүтэй учир 2041 он хүртэл Монголын тал эзэмшлийн хувиасаа ямар ч ногдол ашиг хүртэхгүй гэсэн судалгааг УИХ-ын Ажлын хэсэг танилцуулж байв.

Тус тогтоолын төсөлд Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, төслөөс Монголд оногдох өгөөжийг ТЭЗҮ-д тусгасан 53 хувиас бууруулахгүй байх, ус ашиглах нөхцөлийг тогтоох, ордын нөөцийн үнэлгээ хийх зэрэг олон асуудлыг хамруулсан билээ.

Оюутолгой төслийн 2020 оны ТЭЗҮ-ийг шинэчилсэн тодотголын санхүүгийн тооцооллоос эдийн засгийн үр өгөөж нэлээн буурахаар харагдаж буй тул Засгийн газар санхүүгийн дүн шинжилгээ, тооцоо хийж буй юм байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгын мэдээлснээр, “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газарт урьдчилсан байдлаар далд уурхайгаас манай улсын хувьд 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоо гарган өгчээ. Тус компани 2051 он хүртэл хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг дөрвөн жил л төлөхөөр байгаа аж.  Ногдол ашиг авахгүй, дээр нь татварын орлого буурч байгаа нь энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй эсэх дээр хөрөнгө оруулагчтай нухацтай ярих шаардлагатай байна гэсэн утгатай албан бичгийг Засгийн газар илгээж, тодорхой шаардлага, саналыг хөрөнгө оруулагч талд тавьж, яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ажээ. Гүйцэтгэх засаглал тэдэнд төслийг зогсоох талаар ямар нэгэн санал өгөөгүй бөгөөд асуудал тэгтлээ хурцдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамгийн гол нь эдийн засагт үр өгөөжтэй, манай улсад ашигтай байхаас гадна татварын орлого хуримтлуулах ёстойг онцолжээ.

Оюутолгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" болон "Туркойз хилл ресурс" компани 2015 онд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Түүний дагуу 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орно гэсэн хүлээлттэй байсан ч энэ хугацаа олон хүчин зүйлээс шалтгаалан 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлоод буй билээ.

Өнөөдрийн байдлаар далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1.4 дахин нэмэгджээ. ЗГХЭГ-ын дэд дарга М.Солонго “Анх төлөвлөсөн зардал нь 5.3 тэрбум ам.доллар байсан бол төсөвлөсөн хэмжээнээс 30 орчим хувиар нэмэгдэхээр байна. Нийт 11 тэрбум ам.долларын зээлтэй компани бөгөөд зээлийн төлбөрт зардал их гарч байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Засгийн газраас “Рио Тинто”-д менежментийн үйлчилгээний төлбөрт хувь тооцож авдгийг багасгах, мөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ямар шалтгаанаар өссөн талаар хөндлөнгийн шинжээч томилуулах зэрэг саналууд тавьжээ. Энэ асуудлаар “Оюутолгой”-н ТУЗ-өөс тусгай хороо байгуулж, Засгийн газраас хоёр, “Туркойз Хилл”-ээс хоёр хүн томилогдон, хөндлөнгийн шинжээч томилохоор ажиллаж буй юм байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гаднын шинжээчид байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, “Financial Times” сонинд Монгол Улсын Засгийн газраас “Rio Tinto”-д явуулсан захидлын талаар "Монгол Улсын Засгийн газар “Rio Tinto”-ийн төслийг зогсоохоор сүрдүүлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах сонирхолтой байна" гэж бичжээ.

“Bank of Nova Scotia”-ийн шинжээч "Монгол Улсад татвар, рояалтигаас өөрөөр бэлэн мөнгөний урсгал орж ирэхгүй байгаа ийм үед Монгол Улсын Засгийн газар ийм байр суурь илэрхийлсэн нь тийм ч гэнэтийн биш байлаа" гэж хэлсэн байна.

“Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой санал гаргаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өнөөдөр ч тэр байр сууриа хадгалсан хэвээр байгааг “Reuters” агентлаг уламжилжээ. Тодруулбал, тус компани “Хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж нээлттэй хэвээр байгаа" хэмээн мэдэгдсэн байна.

Татварын ерөнхий газар (ТЕГ) “Оюутолгой” ХХК-д дөрөв дэх удаагаа хяналт шалгалт хийж, нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн. Гэвч “Turquoise Hill Resources” компани Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Оюутолгой” ХХК бүх татвар, хураамжаа төлсөн гэсэн байр сууриндаа хэвээр байгаагаа дахин илэрхийлжээ.

“Morgan Stanley”-ийн шинжээч “Оюутолгойн гүний уурхайн төлөвлөгөөтэй холбоотой хэлэлцээ дахин эхэлж магадгүй байгаа нь төслийн санхүүжилт, хугацаатай холбоотой эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж дүгнэсэн байна.

“Turquoise Hill Resources” компани Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төслийн гүний уурхайн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн тухай мэдэгдсэн. Түүний дараа тус компанийн хувьцааны ханш Торонтод 19 хувиар буурчээ. Харин дараагийн өдрийн арилжаагаар бага зэрэг буюу дөрөв орчим хувиар сэргэж, 15.53 канад доллар болсон байна.

“Саnaccord Genuity”-ийн шинжээч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханшийн төлвийг 18.5 канад доллар болгосноо бууруулж, 16.5 канад доллар болгожээ.

“Rio Tinto”-ийн хувьцааны ханш өнгөрсөн Мягмар гаригт Австралид нэг хүрэхгүй хувиар, Лондонд нэг гаруй хувиар буурчээ. Харин Лхагва гаригийн арилжаа эхэлснээс хойш Австралийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь бага зэрэг өсч, 121.64 австрали доллар болсон байна.

Хоёр тал асуудлыг хэлэлцэж, дундын шийдэл олох ёстой. Хамгийн гол нь Оюутолгой төслөөс Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг эдийн засагчид онцолж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-14 43.228.130.188

Bayarbaatar Bayarbaatar
Bayarbaatar Bayarbaatar

ЗАСГИЙН ГАЗАРТ…. ОюунЭрдэнэ-д….
Монголын Засгийн газар ОТ-ын дүр үзүүлсэн 34 хувийн хувьцаанаас татгалзаад 34 хувь гээд ОТ-д олгосон лицензийн талбайгаа хасч багасгаад, хасч авсан талбай дээр оростой 50/50 хамтарсан ЭрдэнэтҮйлдвэр шиг компани байгуулбал ОТ-оос илүү монголд үр ашигаа өгөх үйлдвэртэй болно…… Баярбаатар-ын санаа шүү.

Avatar

зочин 2021-01-14 43.228.130.188

Bayarbaatar Bayarbaatar
Bayarbaatar Bayarbaatar

ЗАСГИЙН ГАЗАРТ…. ОюунЭрдэнэ-д….
Монголын Засгийн газар ОТ-ын дүр үзүүлсэн 34 хувийн хувьцаанаас татгалзаад 34 хувь гээд ОТ-д олгосон лицензийн талбайгаа хасч багасгаад, хасч авсан талбай дээр оростой 50/50 хамтарсан ЭрдэнэтҮйлдвэр шиг компани байгуулбал ОТ-оос илүү монголд үр ашигаа өгөх үйлдвэртэй болно…… Баярбаатар-ын санаа шүү.

Avatar

Зочин 2021-01-14 202.9.47.22

Анхнаасаа Оюутолгойн гэрээг мэрэгжлийн хүмүүсээр тухайлбал Эрдэнэтээс мэрэгжлийн хүмүүс авчирч хийлгэсэн бол ийм байдалд орохгүй шүү дээ. Баяр ,Баярцогт,Сайханбилэг нар чинь уул уурхай талаар А-гүй хүмүүс ямар баасаа мэдэх вэ?Зөвхөн авилгал авахаа л бодоод л нөгөө талыг юу л гэж хэлнэ юу ч ойлгохгүй байж толгой дохин сууж байсан малнууд шүү дээ. Манайд мэрэгжил мэдлэг гэдгийг хаячихснаас л хамаг юм болж байгаа юм даа.

Avatar

Зочин 2021-01-14 192.82.73.13

Odoo mongolchuud zugeer haraad suuj blhgui bosoj temtseh estoishdee malnuudaa mongol uls baylagtaa ezen bhuu esvel gadnii hariin guilgachid mongol ulsiin baylgiig ezegnej mongolchuud uursduu tulj diilehgui ur suidsen baigalit uldehuu gdgee shiidgee shidhuu erguu malnuudaa neg udaach gsn uls orniihoo erh ashgiin tuluu negdej temtseech esvel heden ueree booliin hudulmuruu erhelj guilgachingiin amidralaaraa amidar erguu malnuudaa

Avatar

Зочин 2021-01-14 66.181.178.137

australi bol tolgoi ni sain ajilladag luivarchdiin uls gedegiig delkhii ter dundaa japanchuud andahgui!

Avatar

GUZEET 2021-01-14 202.21.110.94

ҮНЭНИЙГ Л БИЧСЭН БАЙНА.

Avatar

Зочин 2021-01-14 49.181.251.235

Хөөрхий Монгол араараа ч, өврөөрөө ч тавиулчихсан. Улс дамнасан компаниуд татвар төлөхгүй байх бүх аргаа хэрэглэнэ. Хийсэн гэрээнүүд, олон улсын гэрээ, татварын хууль нь бүх боломжийг нь найгүй олгочихсон. Хэдэн зуун жил орилоод ч нэмэргүй болсон доо. Одоо тээд л хүсэл сонирхлоо илэрхийлж байтал дараагийн хэдэн засаг солигдоно доо.

Avatar

ENE GADNII BOOL GUILGACHIND HELH 2021-01-14 192.82.73.13

Guilgachidiin hahuul ugsun avsan avilgal ni todorhoi bolson olon ulsad avilgiin ni delgehed tanai guilgachidiig shalgaj hohirloo baragduulj bolno

Avatar

Зочин 2021-01-14 202.9.46.248

Энэ бүх уурхайгаа хааяаа тал нь 90-ээд он шиг гадаадруу цашаачлаад тал нь халтар царайлаад малаа малаад үлдсэн х***а ченжүүдийн ажилчин хийе. Хүүхдүүдээ траншанд нь буцааж оруулий. Траншааны нүхнүүд эзэнгүй болсон байна.

Avatar

Зочин 2021-01-14 192.82.75.79

Монголчуудын 34 хувийг нь ч өгүүлэх гээд Рио тинто бас троллуудаараа бичүүлээд байна уу. Хүн чинь хувиа нэмж 51 болгохыг шаардах байтал бүр өг гэж байдаг хогийн

Avatar

Зочин 2021-01-14 192.82.75.79

Гарууд ингэж байгаад 34 хувиа ч бас өгөөд юучгүй үлдээд Рио тинто санасандаа хүрээд дураараа Монголын говийг эзэгнэхвий дээ. Ард түмэн сайн л ажиглаж байхгүй бол Баяр Баярцогтонгууд одоо ч байж л байгаа

Avatar

Zochin 2021-01-14 202.21.108.181

Chi bol Oros troll!

Avatar

Зочин 2021-01-14 202.126.89.65

Чи бол хятад тролл

Avatar

Зочин 2021-01-14 172.58.141.161

Odoo bid uursduu shineer ehluuleh tsag negent boljee erelheg mglchuudaa, hurungu bosgoh, shin hurungu oruulagch tatah, mgl engineeruud dald uurhain ajlaa ehluuleh, borluulalta hariutsah geed bugdiig uursduu hiih chadaltai shuu, mgl hun yamar baidgiig haruulah tsag irlee

Avatar

Зочин 2021-01-14 202.21.117.34

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн гол шалтгаанаа ордын уул геологийн нөхцөл хүндэрсэн гэж тайлбарлах байх. Үүнийг л сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр тийм байсан эсэх.
Энэ бол тэдний зардлаа нэмэх уламжлалт арга.
Далд уурхайн яг адил технологиор зэсийн хүдэр олборлодог Чили улсын уурхайнуудын үзүүлэлттэй харьцуул.

Avatar

Зочин 2021-01-14 203.91.115.42

Үүнийг хийгчид нь Монголоо биш хувиа бодож бас Монгол улсыг ард түмэнтэй нь доошлуулах хорон санаа бүхий э****з хурлийз новшнууд.Одоо шийдвэртэй урагш давших тэхдээ уг дайралтынхаа стратеги тактикийн яг л фронт командлагч Жуков шиг хийх хэрэгтэй.За даа хуурагдана шүү.Үхэхээс бусдыг үзсэн энэ үндэстэн дамнасан чононууд бол нэг улсын төрийн толгойг зажлахгүй залгина л гэж мэд.Орос,Японоос көвлөлгөө ав.Солонгосоос зөвлөлгөө ав.Нэрэлхэх юу байхав Путин дээр орох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-01-14 64.119.25.217

Та хүйтэн дайнд амьдарч байгаа хэвээрээ юу? Өвгөн партизан уу? Эмээ уугаад хэвт, таны даралт хөдлөнө шүү. Харин милитарист Япон, АНУ-ын гар хөл болсон Өмнөд Солонгосоос зөвлөгөө авч болохгүй. Эд нар дэлхийн империалистуудтай нийлчихсэн Монголгы устгах гэж л байгаа. кккк

Avatar

Иргэн 2021-01-14 192.82.67.228

Хүү бууруулах гэдэг чинь бүтэхгүй л хүсэлт байна да гаргасан 3 санал нь нэг л хүчгүй хөгийн л юм бичсэн бх юм да яаяа да байз энэ чадваргүй цүнх баригчдыг

Avatar

Зочин 2021-01-14 203.91.115.42

Энэ том уурхай дэлхийд байхгүй баялагтай,үүнийг Монгол улс хэтэрхий эрт,гоомой эхлүүллээ..Энэ гэрээ бүхий хамтрагч тал бол үндэстэн дамнасан луйварчин олигархууд учир манай талын эрх мэдэлтнүүдийг хахаж үтэл нь хахуулдаад цаана нь мөрөн далай шиг бялхах нөөцрүү дураараа орж,нөгөө газар нутагаа цөмлөн мөрөөрөө хэвтэж байсан алтны авдрынхаа тагийг түлхүүр цоожтой нь өгчихсон Монгол улсаа нэмж шулж 22 тербум долларын өр бий болгон сийхгүй залгиж байна..Африк 1960-аад оноос сүйрсэн шиг

Avatar

Иргэн 2021-01-14 202.126.88.213

Бүр гэрээгээ цуцлачих . Зэсийн дэлхийн 1 р хэрэнлэгч урд чинь бна . Хуулиа сайжруулаад Рео Тинтогын хэдэн жил ухаж авсан зэс алтны үнийг суутгаж аваад үлдсэнийг төлөөд ажиллуулах газартай тохирооч ээ. Чалкотой хийсэн нүүрсний гэрээ муу болсон гэж хэсэг яриёан сая ковидын үед тэр тогтвортой гэрээний ачаар л цалингаа тависан ш дээ

Avatar

Зочин 2021-01-14 64.119.25.217

Амархан юм ярих юм. Тийм амархан байсан бол бүх улс орнууд дураараа загнаад гадны хөрөнгө оруулалтыг булаадаг болно. Хэн ч хаана ч хөрөнгө оруулалт хийхгүй. Канадын Хаан Ресорсыг Дорнодоос хөөж явуулаад бөөн баяр болоод байсан, 70 сая долларын өрөнд орсон. Оросууд тэр 70 саяыг өгсөн үү? Монгол л төлж байгаа ш дэ.

Avatar

Лхагва 2021-01-14 66.181.161.47

Тэгээд яах вэ хөө зүгээр явуулсаар байгаад тасал дуусахад 22 тэрбумын өрөнд орохуу орсууд эрднэтийг барьж өгөад бодныг өргүй оохисон шүү

Avatar

Medee 2021-01-14 133.62.186.54

Ender zeregleliin ediin zasagch, heltei ustai, nariin meregjilyydiin expertyydiig oruulahgyi behchyyd, urlag, tsergiinhneer dyyrgesen uls terchid zailuul bodood bodood tolgoi i hyrehgyi shdee.
Gadaadiin ulsuud helsleed ted nar ijilhen.
Eersdiin heregtei ulsuudaa shorond hiicheheed suuj baidag. Hel tolgoi ni soligdson uls oron.

Avatar

ИРГЭН 2021-01-14 202.9.46.226

21-ЗУУНЫ КОЛОНЧЛОЛЫН МӨЛЖЛӨГ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР ХЭРЭГЖИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?

Avatar

Зочин 2021-01-14 66.181.161.47

Анхнаасаа 34 хувиа эзэмшинэ гэсэн нь буруу байсан юм биш үү. Одоо энэ хувиа зараад алдаагаа засч болно шүү дээ.

Avatar

Зочин 2021-01-14 202.131.243.186

34% -ИЙГНЬ ӨГӨӨД ЭРСДЛИЙГ НЬ ӨӨРСДӨД ҮҮРҮҮЛЭЭД ТАТВАР, РОЯЛТИ ЗЭРГЭЭ ТУЛТАЛ НЬ АВААД СУУХ НЬ ДЭЭР. ГЭРЭЭГЭЭ ЭРГЭЭД ӨӨРЧИЛСӨН НЬ ЗӨВ ДӨӨ…

Avatar

ЗОЧИН 2021-01-14 192.82.76.179

ӨНӨӨДРИЙН БОЛОХГҮЙ БАЙГАА АСУУДАЛ ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ. УХААД БАЙДАГ АШИГГҮЙ БАЙНА ГЭХЭЭР. УХААД ДУУССАНЫ ДАРАА БИД ЗАРДЛАА НӨХӨӨД ТААРЛАА ГЭХ ЮМ БАЙНА. ШАЛТГААН НЬ ОЙЛГОМЖТОЙ. МОНГОЛЫГ АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙЖ ХАВХАНД ОРУУЛЖ ӨРӨНД УНАГАЖ БАЙНА ШҮҮ ДЭ.МАНАЙ УЛС ТӨРЧИД ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН. ХҮК ТЭМЦЭЭД ҮР ДҮНД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БИЗ. ГАЛТ ТЭРЭГ АЛЬ ХЭДИЙН 2010 ОНД ХӨДӨЛСӨН

Avatar

Зочин 2021-01-14 66.181.187.76

Хөөгөөд гаргаачээ.

Avatar

Иргэн 2021-01-14 49.0.142.81

34 хувиа зараад татвар, хураамжаа аваад суу.

Avatar

Монгол 2021-01-14 103.26.192.43

Энэ нэг савангийн дуурь дуусаасай.
Хуулийн дагуу татвар төлсөнийгөө Монголд өгч байгаа өгөөж гэж тайлбарладаг сонин бизнес.
Бүтээгдхүүн хуваах шударга гэрээ хийсэн нь дээр байх.

Avatar

Irgen 2021-01-14 202.131.225.229

Bid het tuilshirch yeroosoo bolohgvi. Harin ene tootsoo sudalgaag il bolgoj vneheer aldagaltai bgaa bol saijruulah zailshgvi shaardlagatai, bid gadniihand nair tawij hooson nvhtei vldeh uchirgvi. Gehdee bas hooj gargana gj bj bolohgvi mon bidend 3 dagch horshiin horongo oruulalt oroltsoo tuilaas chuhal. Es bogoos horshvvddee zalgiulah hugatsaa ulam oirtono l gesen vg.

Avatar

Зочин 2021-01-14 192.82.68.140

Анхнаасаа маш муу гэрээг С.Баяр байгуулсны гай л даа.

Avatar

ХАРАМСАЖ БАЙНА 2021-01-14 64.119.16.138

БАЯЛАГИЙНХАА төлөө тэмцэх ёстой. АВЛИГАЧДЫН байгуулсан гэрээг өөрчлөхгүйгээр монголд ашиг унахгүй. ГЭРЭЭГ байгуулахад шийдвэрлэх түвшинд оролцсон хүн бүрийн бүх хөрөгийг хураахаас ажлаа эхлэх нь зөв шүү.

Avatar

Оюунэрдэнэ-д: 2021-01-14 192.82.77.78

Мэддэг мэддэгүй, чаддаг чаддаггүй бүгд нийлээд энэ сошиалаар нэг бурж бна… асуудлыг хяналтандаа аваачээ! Улсад хохиролтой юм хийвээ!

Avatar

asdcasd 2021-01-14 202.21.124.131

manaih ih aldagdal huleeheer umnu ene gazriig huuj yavuulah ni zov shuu

Avatar

Зочин 2021-01-14 103.212.119.161

Олигтойхон мэдлэг чадвартай тэмцэлтэй хэл устай боловсролтой ерөнхий сайдтай болмооор байна. Жинхэнэ ПОП-рсон офицер үнэндээ Эбигэээс дор бн

Avatar

Зочин 2021-01-14 66.181.161.120

хуцна биз

Avatar

Инженер 2021-01-14 122.201.24.120

Зөв шийдсэнд баярлаж бна.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн гол шалтгаанаа ордын уул геологийн нөхцөл хүндэрсэн гэж тайлбарлах байх. Үүнийг л сайн шалгах хэрэгтэй. Үнэхээр тийм байсан эсэх.
Энэ бол тэдний зардлаа нэмэх уламжлалт арга.
Далд уурхайн яг адил технологиор зэсийн хүдэр олборлодог Чили улсын уурхайнуудын үзүүлэлттэй харьцуул.

Avatar

uher 2021-01-14 66.181.161.43

Uurtuu heden um oloh geed huk hudulluu duu haha. Ard tumend um bhgui dee.

Avatar

GUZEET 2021-01-14 202.21.110.94

ЭНЭ ХАРИН ЗӨВ ШЙИДЭЛ БАЙНА ГЭЖ ӨЧҮҮХЭН ӨТ ХОРХОЙ БИ БОГИНО УХААНДАА ТУНГААХ ЮМ ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж