БЗД-ийн 17-р хороонд 2 хоног хөл хорио тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

COVID-19

БЗД-ийн 17-р хороонд 2 хоног хөл хорио тогтоов

БЗД-ийн 17-р хороонд 2 хоног хөл хорио тогтоов

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын шийдвэрээр тус дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хоёр хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох шийдвэр гаргажээ. Тодруулбал, 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны нэгдүгээр сарын 14-ний 06.00 цагаас эхлэн нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23.00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлаж, хэт журам сахиулж ажиллах юм.

Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамруулах тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлж, шинжилгээнд хамрагдах бөгөөд хязгаарлалт тогтоосон хугацаанд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Хөл хориотой холбоотойгоор "Да хүрээ" авто плаза ажиллахгүй, нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй гэдгийг албаныхан анхаарууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж