Дорнодоос чулуун, хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй үнэт эдлэл олджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.14-нд нийтлэгдсэн

Дорнодоос чулуун, хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй үнэт эдлэл олджээ

Дорнодоос чулуун, хүрэл зэвсгийн үеийн 700 гаруй үнэт эдлэл олджээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутгаас чулуун болон хүрэл зэвсгийн үеийн нийт 700 гаруй үнэт өвүүд олдсон талаар өчигдөр /2021.01.13/ тус аймгийн Засаг даргын тамгийн газраас мэдээллээ. Тодруулбал, өнгөрөгч оны хавар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдээс “Соёлын үнэт өв байж болох олдворууд байна” гэсэн мэдээллийг ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр мэргэжлийн судалгааны баг байгуулан  Цагаан-Овоо сумын нутагт ажилласан байна.

Тэгвэл өчигдөр  тус судалгааны багийнхан  дээрх олдворуудыг  үнэт өвүүдийг Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүх соёлын өндөр ач холбогдолтой талаарх танилцуулга мэдээлэл хийжээ.  Судалгааны үр дүнд чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн шинэ чулуун зэвсэг, төмрийн түрүү үе, хүрэл, хүннү, дундад зууны үед хамраарах ясан сувс, хүрэл хутга, хүрэл зоос, шавар хээтэй хээгүй ваарны савны хагархай, хүрэл товруу, хүрэл зэв, төмөр хутга, зэв, хадаас, төмөр савны үлдэгдэл, төмрийн шаар зэрэг нийт 700 гаруй олдворыг олж илрүүлсэн. Энэ нь тухайн нутагт дэвсгэрт хүмүүс амьдарч, аж ахуйгаа эрхлэн, хөрш зэргэлдээ бүс нутгийн ард түмэнтэй өргөн харилцаатай байсныг нотлон харуулав гэж судлаачид онцолсон байна.

Олдворуудыг аймгийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэж, аймгийн музейн сан хөмрөгт хадгалахаар болжээ. Тухайн мэдээллийг өгсөн долоон иргэнийг аймгийн Засаг даргын захирамжаар шагнаж урамшуулсан аж. 

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж