Навальный Ням гаригт Орос руу буцна | News.MN

Навальный Ням гаригт Орос руу буцна

Навальный Ням гаригт Орос руу буцна

Навальный Ням гаригт Орос руу буцна

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный Ням гаригт /2021.01.17/ эх оронгуугаа буцах болсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Сибирийн Томскт ажлаар явж байхдаа хордож, улмаар "ком"-д орж, улмаар ар гэрийнхэн нь түүнийг Германд авчирж эмчлүүлсэн юм.

ОХУ-ын эмч нар түүнийг хордсон гэж үзээгүй ч Германы эмч нар түүнийг “новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрч байв.

Оросын хууль хүчнийхэн түүнийг Францын "Yves Rocher" компаниас дүүтэйгээ хамтран мөнгө угаасан хэрэгт буруутгаж 3,5 жилийн хорих ял оноосон ба сүүлд тэнсэн харгалзах ял болгон өөрчилсөн байв. Харин Герман руу явсан нь тэнсэн харгалзах ялын заалтыг зөрчсөн гэж үзээд Оросын хуулийн байгууллага Навальныйг дахин шүүхээр төлөвлөжээ. Харин Навальный үүнийг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Навальный болон түүний хамтрагчид түүнийг хордуулсан хэргийн ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгаа гэж сэжиглэж байгаа юм. Учир нь тэрбээр Путины засаглалыг олон жилийн турш шүүмжилсээр ирсэн. Харин энэ талаар саяхан болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуухад Путин “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийнэ гүйцээчихсэн байлаа” хэмээн хариулсан юм.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-13 122.201.31.132

Эхлээд барууныхнаас том том бүлтэрч байгаад жагсаал цуглааны баахан мөнгө гусдаг юм шиг байгаам!! Тэгээд л баахан жагсаж цуглах гээл үздэг юм шиг байгаам!! Путиныг давж айлгаж жагсана гэж юу байхав! Ингээд л эздийн захиалгыг биелүүлж чадаагүй болохоор бөөн өрөнд Орж үлдэхгүйн тулд хордож жүжиглэхээс өөр гарцгүй болно биз дээ!

Avatar

Зочин 2021-01-13 103.212.119.151

Сайханбилэг гэж нэрнээс цаашгүй ЭРГҮҮ ХУРГА одоо ирэх цаг болсон доо! ҮНЭН ДҮП НӨХӨР ЮМ ДАА.

Avatar

СССР 2021-01-13 192.82.73.106

Барууны хөлсний бууны нохой.Оросууд урвагчдыг үзэхгүй.

Avatar

Zochin 2021-01-13 64.119.19.87

chi ch bas umhii orosiin buunii nohoi yum

Avatar

Зочин 2021-01-13 64.119.19.84

Энэ шүүхийн шинэ хууль батлагдвал хилсээр ял тулгах, хордуулах зэрэг харь орны "тэргүүн" туршлага манайд шансгүй болох байх

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.54

Урвагч нүдний булай

Avatar

Зочин 2021-01-13 66.181.161.61

,,Төрийн мөнгийг битгий хулгайлаад байгаачээ ,, л гэдэг юм байналээ шдээ .. Манайд нэг ийм сайн. ,, Урвагч нүдний булай ,, гарч ирбэл тун сайнсан.

Avatar

Зочин 2021-01-13 59.153.114.215

Хүрэлсүх, Баттулгыг шүүмжилбэл бас урвагч болох уу? Тэгвэл коммент бичдэг хүмүүсийн тал нь урвагч юм байна да.

Avatar

Зочин 2021-01-13 59.153.114.215

Навальный Путины босгосон авилгажсан тогтолцоог шүүмжилдэг. Путины найзуудын идэж уусан бүх явдлуудыг видео нь дээр гаргаж маш ойлгомжтой, энгийн аргаар тайлбарласан. Энэ хүнийг яагаад урвагч гээд байгаа юм бэ? Ямар улсын нууцыг барууныханд өгчихсөн юм?

Avatar

Зочин 2021-01-13 122.201.24.212

Энэ дурак шиг хөлснийхөн манайд ч байгаа шүү. Гадны бууны нохойд нохойн үхэл л тохирно.

Avatar

зочин 2021-01-13 64.119.19.87

esregeeree chamd tohiroh yum bna, orosiin buunii nohoi

Avatar

Зочин 2021-01-13 59.153.114.215

Чингис хаан байсан бол навальный гэгч барууны бууны нохой урвагчыг өчиггүй а**х байсан. Орос улс хуулийн дагуу хатуу шийтгэж урвагчыг цаазлах нь зүйтэй.

Avatar

Зочин 2021-01-13 192.82.76.12

Chi 37 oni hvn bna.

Avatar

Зочин 2021-01-13 202.9.40.213

Манайхан Орсуудад 37 мянган хүнээ хядуулчаад яагаад доль аагаад байдаг юм болоо. Олон жил пропоганда явуулж тархиа угаалгасан. Эсвэл үхтэл нь айлгасан байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж